Сурагчдын ЭЕШ түүхийн хичээлээр лхагва гарагт эхэлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 18-нд түүхийн хичээлээр эхэлнэ. Энэ оны Элсэлтийн шалгалтад 35939 сурагч бүртгүүлжээ. Улсын хэмжээнд шалгалтыг 50 байранд зохион байгуулах юм. Үүнээс 23 нь хөдөө орон нутагт, 27 нь Улаанбаатар хотод байршина. Шалгуулагчид https://eyesh.eec.mn/profile/login цахим хуудас руу нэвтэрч “Шалгуулагчийн булан”-д хандан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан хэвлэж авна. Математик, физик, химийн хичээлийн шалгалт 100 минут үргэлжлэх бол үлдсэн долоон хичээлийн шалгалт 80 минут үргэлжилнэ. Шалгалт авах байрын мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудаснаас авах боломжтой.

2025 оны элсэлтийн шалгалтын хуваарь:

Зургаадугаар сарын 18 /Лхагва гараг/ 

  •     Түүх – 10:00-11:20
  •     Англи хэл – 14:00-15:20

Зургаадугаар сарын 19 /Пүрэв гараг/ 

  •     Хими – 10:00-11:40
  •     Газарзүй – 13:00-14:20
  •     Нийгэм судлал – 16:30- 17:50

Зургаадугаар сарын 20 /Баасан гараг/ 

  •     Биологи – 10:00-11:20
  •     Математик – 14:00-15:20

Зургаадугаар сарын 21 /Бямба гараг/ 

  •     Физик – 10:00-11:40
  •     Орос хэл – 13:00- 14:20
  •     Монгол хэл – 16:00-17:20

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажил эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 68 дугаар тогтоол...

34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн...

“Soul Mantra” дуу Берлиний Мюзик Видео Авардсын шилдэг 10 дуунд багтжээ

Өөрийн гэсэн харизматай дуучин Магнет Брэйний "Soul mantra" дууг...

Тэтгэврийн зээл хуучин горимдоо шилжих эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ

Монголбанкны ерөнхийлөгчийн гаргасан тушаалаар өнгөрсөн гуравдугаар сарын 10-аас тэтгэвэр...