“Эрдэнэт”-д ажилд оруулна гэсэн залилангаас сэрэмжилнэ үү

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т  ажилд оруулна гэсэн залилангийн 8 хэргийг аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм. Үйлдвэрийн зарим удирдлагуудыг таньдаг хэмээн бусдыг мэхэлж олон сая төгрөгийн хохирол учруулсан иргэдэд хууртахгүй байхыг анхааруулж байна.
Учир нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ байгууллагын дотоод дүрэм журмаар нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт явуулах, үйлдвэрт 20 ба түүнээс олон жил ажилласан ажилтан өндөр насны тэтгэвэрт суухад нэг хүүхдийг нь мэргэжил, болон эрүүл мэнд бусад шалгуур үзүүлэлт хангасан тохиолдолд ажилд авдаг. Түүнээс бус хэн нэгэн хувь хүнээр зуучлуулан, бусдад авлига өгөх журмаар ажилд орох ямар ч боломжгүй гэдгийг Захиргаа хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр хэлж байна.
Тэрээр “Иргэд мэдээлэл дутмаг байдлаас болж бусдад залилуулж байгаа хэрэг өмнө гарч байсан. Одоо ч байсаар байна. Бид сонгон шалгаруулалтыг улам боловсронгуй болгоход анхаарч ажиллаж байна. Аль болох хүний оролцоогүй шударга явуулахад бид арга хэмжээ авч байгаа. Хэрвээ хэн нэгэн дээрх сэдлээр хандаж ямар нэг тохиолдолд мөнгө авч, амлалт өгч байвал хуулийн байгууллагад хандаж шалгуулах хэрэгтэй. Магадгүй манай байгууллагын ажилтан холбоотой бол бидэнд мэдээлэл өгч шалгуулж болно” гэлээ. Сул ажлын байрны зарыг www.erdenetmc.mn сайтаар бүртгэх бөгөөд эндээс ажлын байрны сонгон шалгаруулалтын  мэдээллийг авах боломжтой юм.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...