Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулгын 10-30 хувьд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар Боловсролын хүрээлэнгээс өөрчлөлт оруулжээ.
Тухайлбал, нэгээс гуравдугаар ангид Монгол ёс, хүмүүжлийн хичээлийг долоо хоногт хоёр цаг, дөрөв, тавдугаар ангид нэг цаг оруулах бөгөөд Иргэний боловсрол хичээлийг Иргэний ёс зүй болгон өөрчилж, сурагчдад монгол ёс заншил, иргэний ёс зүйн хэм хэмжээний талаар мэдлэг олгох үндсэн хичээл болгохоор шийджээ. Энэ мэтчилэн бага ангийн сурах бичгүүдийн агуулгыг тодорхой хэмжээгээр өөрчилж уг өөрчлөлтийг ирэх хичээлийн жилээс мөрдөж эхлэхээр болсон байна.
Мөн Улаанбаатар хотын сурагчдыг хоёрдугаар улирлын амралтаар 21 хоногоос нэг сар, орон нутгийн сурагчдыг гуравдугаар улирлын амралтаар 21 хоног амраахаар болжээ.