Монгол-Болгарын бизнес форум Улаанбаатарт болно

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдаан 6 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатарт болж байна.

Өнөөдөр тус комиссын Монголын хэсгийн дарга, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Болгар Улсын Эдийн засгийн сайд, комиссын болгарын талын дарга Эмил Караниколовыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр сайд нар худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй,  соёл, боловсрол зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, арга замын талаар санал солилцов.  Мөн сайд нар ЗГХК-ын 7 дугаар хуралдааныг нээж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийв.

ЗГХК-ын хуралдааны хүрээнд Монгол, Болгарын бизнес форумыг 6 дугаар сарын 26-нд МҮХАҮТ-д зохион байгуулахаар төлөвлөж байна. Болгарын талаас хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эмийн үйлдвэрлэлийн чиглэлийн 10 орчим бизнесийн төлөөлөл уг форумд оролцоно.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Сэрэмжлүүлэг: Ухрах үедээ хүн дайрч амь насыг нь хохироожээ

 Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 11-ний өдөр...

Томоохон хотхон, хорооллууд дунд цэцэрлэг, бага сургууль барих концепцийг танилцууллаа

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий...

“Тэнгэрийн хүү” жүжиг Унгарт МИТЕМ олон улсын театрын наадмыг нээнэ

Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатарын...

Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын IX хуралдаан болж байна

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий...