ЭЕШ-ын материалыг шууд засалтын шилэн технологи ашиглан засна

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг шууд засалтын шилэн технологиор зохион байгуулахаар болжээ. Энэ технологид ашиглах нийт 50 төхөөрөмжийг Боловсролын үнэлгээний төв хүлээн авчээ. Төхөөрөмжийг Азийн Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах нь” төслийн хүрээнд АНУ-аас нийлүүлсэн байна.

Бүрэн дунд боловсролыг 12 жилээр олгох системийн шилжилттэй холбоотой энэ жил шалгуулагчдын тоо өмнөх жилүүдээс хоёр дахин бага байна. Үүнтэй холбоотой нийслэл хотод 10-12 төв, аймагт бүрт нэг төв, мөн Багануур дүүрэгт тусгайлсан нэг төв ажиллах юм байна. Элсэлтийн Ерөнхий шалгалт зургаадугаар сарын 17-20-ныг дуустал хугацаанд үргэлжилнэ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг өөрчилжээ

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулгын 10-30 хувьд  Боловсрол,...

Казахстан улсад тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах...

МУИС газрын дээрэмд өртөхөөргүй болжээ

МУИС-ийн хичээлийн бүх байр /1, 2, 3, 4, 5,...