Казахстан улсад тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён К.И.Кобландинг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Казахстан улсын Засгийн газрын зардлаар суралцагч оюутнуудын тоо жилд тав байгааг нэмэгдүүлэх талаар тохирсон байна.

Уг саналаа 2008 онд байгуулсан хэлэлцээрт нэмж тусгах юм. Мөн зан заншил,соёл, газар нутаг ойр улсын хувьд соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухааны салбар дахь түүх, археологийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Тус яам Казахстаны Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран хоёр улсын боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй гэж хоёр тал үзлээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг өөрчилжээ

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулгын 10-30 хувьд  Боловсрол,...

ЭЕШ-ын материалыг шууд засалтын шилэн технологи ашиглан засна

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг шууд засалтын шилэн технологиор...

МУИС газрын дээрэмд өртөхөөргүй болжээ

МУИС-ийн хичээлийн бүх байр /1, 2, 3, 4, 5,...