Америкийн Засгийн газар нефтийн бүтээгдэхүүн, нүүрсний хууль бус нийлүүлэлт, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолоор хориглосон эд зүйлс, бараа бүтээгдэхүүнийг БНАСАУ-д оруулж байгаатай, мөн зэвсгийн экспорт, мөнгө угаасан, хүний эрх зөрчиж байгаатай холбоотой мэдээлэл өгвөл 5 сая хүртэлх ам.долларын шан амлажээ. Өөрөөр хэлбэл АНУ БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг Пхёньян хэрхэн зөрчиж байгаа талаарх мэдээлэл цуглуулахыг хичээж буй бөгөөд Пхёньян хууль бус худалдаа болон санхүүгийн нууц төлбөр тооцоо хийдэг нарийн тогтолцоотой гэж сэжиглэж байгаа ажээ.
Мөн АНУ-ын Төрийн Департамент БНАСАУ-ын удирдлагуудын тушаалаар үйлдсэн кибер гэмт хэргүүдийн талаарх мэдээлэлд шагнал амласан байна.