Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампаас хувийн шугамаар бичсэн захидал хүлээн авсан талаар BBC агентлаг дамжууллаа. Энэ талаар анх KCNA мэдээллийн агентлаг мэдээлсэн бөгөөд Ким Жон Ун ерөнхийлөч Доналд Трампын онцгой эр зоригоор бахархаж байна. Захиаг таатай хүлээж авч, нухацтай уншсан гэж тус агентлаг онцолсон байна. Захиаг энэ сарын эхээр бичсэн байх гэсэн таамаг байгаа ч яг хэзээ бичсэн, хэрхэн илгээсэн зэрэг нь тодорхойгүй байгаа юм. Ямартай ч энэ захидал Вьетнамын уулзалтаас хойш үл ойлголцолтой байсан АНУ, БНАСАУ-ын удирдагч нарын харилцааг эерүүлсэн бололтой гэж судлаачид дүгнэж байна. Учир нь сүүлийн үед Трамп хойд Солонгосын удирдагчийн талаар нааштай үг унагах болсон бөгөөд энэ сарын эхээр сурвалжлагчид өгсөн яриандаа БНАСАУ болон Ким Жон Уны удирлагыг асар их хүч бололцоотой гэж дүгнэсэн бол Японд хийсэн айлчлалынхаа үеэр ч Кимийг магтсан үг хэлсэн юм.