Цэцийн дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо хүлээж авсангүй

Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн сарын 27-ны дунд суудлын хуралдаанаар Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов, зардлыг тогтоосон УИХ-ын 22, 23 дугаар тогтоол хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Тодруулбал, УИХ-ын 23 дугаар тогтоолд, сонгуульд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн ч Сонгуулийн тухай хуулиар, сонгуулийн зардлыг улсын төсвөөс гаргана гэж хуульчилсан байдаг. мөн 22 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийг ирэх сарын 30-нд товлосон бол хуулиар, гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас нэг жилийн дотор сонгууль зохион байгуулахгүй байхыг нарийвчлан тусгасан. Тиймээс УИХ-ын 22, 23 дугаар тогтоолыг хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэц үзсэн юм. Тэгвэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хэлэлцээд, хүлээн авах боломжгүй хэмээн үзлээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Цэцийн дунд суудлын хуралд УИХ-ыг төлөөлөн оролцсон. Тэрээр  гэнэтийн осол, эрсдлийн үед зарцуулах ёстой улсын төсөв болон гадаадын тусламжаас бүрддэг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөнөөс нөхөн сонгууль явуулахаар шийдвэрлэсэн нь буруу хэмээн цэц үзсэнийг УИХ-д энэ үеэр дамжууллаа.

Хуралдааны төгсгөлд санал хураахад Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авахаас байнгын хорооны гишүүд 100 хувь татгалзсан юм. Уг асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор дахин хэлэлцсэний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийднэ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...