АНУ-аас Монголд 3 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

“Тогтвортой, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг хангах” зорилтын хүрээнд АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлаг (USAID)-тай сайн засаглал, ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн гэрээг 2 жилээр сунгаж, мөнгөн дүнг 3 сая ам.доллараар нэмэгдүүлэх нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зуржээ.

Олон улсын байгууллагаас манай улсын төсвийн ил тод, нээлттэй байдлын үнэлгээгээрээ байр нь 15 орноор урагшилсан өдөр энэхүү гэрээг байгуулсан. КОВИД-19 цар тахлын үеэр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь манай улсад үзүүлж буй том дэмжлэг гэдгийг сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцоллоо.

АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад 1991 оноос хойш USAID- ээр дамжуулж 255 сая гаруй ам.доллар, Мянганы сорилтын сангаар 660 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлээд байгаа ажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

БНАСАУ-ын удирдлагуудын кибер гэмт хэргүүдийн талаарх мэдээлэлд АНУ шагнал амлалаа

Америкийн Засгийн газар нефтийн бүтээгдэхүүн, нүүрсний хууль бус нийлүүлэлт,...