АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих талаар амлалт өгч байсан. Гэвч түүний энэ саналыг санхүүжүүлэх боломжгүй гэж АНУ-ын Конгресс санхүүжилт олгохоос татгалзсан юм. Тэгвэл Трампын дээрх саналыг дэмждэг АНУ-ын иргэд санаачилга гарган “WeBuildtheWall” гэх байгууллага байгуулан сайн дураараа санхүүжилт босгон АНУ-Мексикийн хилийн дагуу хана барьж эхэлжээ.
“WeBuildtheWall” компанит ажлыг удирдан ажиллаж буй Брайан Колфаж энэ ажлынхаа талаар твиттертээ жиргэж энэ хана олон нийтийн санхүүжилтээр барьж буй анхны хилийн дагуух хана гэж онцолсон байна. Цахимаар санхүүжилтэд нэгдэх хүсэлтэй хүмүүсийг цуглуулсын хүчинд тэд 22 сая гаруй ам.долларын санхүүжилт босгож чаджээ.
АНУ-ын ард түмний санхүүжилтээр барьж буй шинэ хана нь урьд нь байсан 33 километр урттай хоёр ханыг холбох гэнэ.