Нөөцийн махны 60 орчим хувийг борлуулжээ

Нийслэлийнхнийг хямд махаар хангаж, махны үнийн огцом өсөлтөд дайруулахгүйн тулд энэ жил 4.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэн сар гаруйн өмнөөс худалдаж эхэлсэн. Тэгвэл одоогийн байдлаар нийт нөөцийн махны  58 хувь буюу 2322.8 тонн мах борлуулжээ.

Нийслэлийн найман дүүрэгт хүнсний 137 дэлгүүрээр дамжуулан үхрийн ястай махыг нэг килограмыг 7200, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр худалдаалж байгаа юм.

Улаанбаатар хотын хаврын улирлын хэрэгцээнд нийт 12.6 мянган тонн, нэг сарын хэрэгцээнд 4.2 мянган тонн мах шаардагддаг гэсэн тооцоо байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Махны экспортын аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны зургадугаар сарын 12-ны...