АНУ Умард Солонгост сануулга өгч эхэллээ

Пхеньян өнгөрсөн пүрэв гарагт хол тусгалын янз бүрийн зэвсгээр галын цохилт өгөх сургуулилт хийжээ. Уг сургуулилтыг Умард Солонгосын удирагч Ким Жон Ун удирдан оролцсон байна.

Энэ талаар хамгийн анх БНСУ-ын тал мэдэж БНАСАУ ойрын зайн тусгалтай хоёр пуужин Япон тэнгис рүү харвасан тухай мэдээлсэн юм. Харин БНАСАУ-ын төвийн хэвлэлд энэ талаар мэдээлэхдээ, Умардын ардын армийн батлан хамгаалах ангийн цэргүүдийн галын дайралтыг тухайн нөхцөл байдлаас шалтгаалан түргэн шуурхай гүйцэтгэх, хариу арга хэмжээ авах чадварыг шалгах” зорилгоор хийсэн гэж мэдээлжээ.

Сургуулийн үеэр ямар пуужингууд харвасан нь тодорхойгүй байгаа бөгөөд хоёр пуужингийн эхнийх нь 420 км, харин хоёр дахь нь 270 км зайд ниссэн гэх мэдээлэл байна.

БНАСАУ өнгөрсөн долоо хоногт мөн ойрын тусгалтай пуужингууд туршсан бөгөөд энэ мэт ажиллагаанаас болж АНУ-ын тал хариу арга хэмжээ авч эхлээд байна. Тухайлбал, Хойд Солонгосын хүнд машин механизм, нүүрс тээвэрлэдэг хамгийн том хөлөг онгоцыг АНУ-ын тал энэ сарын 09-нд АНУ-ын болон олон улсын хууль дүрмийг зөрчсөн гэх шалтгаанаар хураан авсан байна.

АНУ-ын  Ерөнхийлөгч Доналд Трамп БНАСАУ хэлэлцээр хийхэд бэлэн болоогүй байна гэж бид үзэж байна гэж хэлснийг “USA Today” мэдээлжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Доналд Трамп Ким Жон Унд захидал илгээжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын  ерөнхийлөгч Доналд Трампаас...

БНАСАУ-ын удирдлагуудын кибер гэмт хэргүүдийн талаарх мэдээлэлд АНУ шагнал амлалаа

Америкийн Засгийн газар нефтийн бүтээгдэхүүн, нүүрсний хууль бус нийлүүлэлт,...

Ким Жон Ун өөрийн байр суурийг АНУ-д дамжуулж өгөхийг Путинээс хүсчээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын...

Ким Жон Ун Владивостокт хөл тавилаа

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй уулзахаар...