Ким Жон Ун өөрийн байр суурийг АНУ-д дамжуулж өгөхийг Путинээс хүсчээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт үргэлжилж байна.

Путин уулзалтын талаар хэвлэлийнхэнд мэдээлэхдээ, ОХУ олон улсын аюулгүй байдлыг хамгаалахын төлөө ажиллана гэдгээ хэлжээ. Мөн БНАСАУ цөмийн зэвсэггүй болохыг хүсч байгаа ч тэдэнд эргээд аюулгүй байдлын хамгаалалт хэрэгтэй. Гэхдээ яг ямар  хамгаалалт хэрэгтэй талаар  ярихад эрт байна. Хамгийн эхлээд цөмийн зэвсгээс татгалзах нь тэдэнд аюулгүй гэсэн БНАСАУ-ын итгэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн байна.

Уулзалтын үеэр хоёр тал Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлаар болон үүнтэй холбоотой эдийн засгийн тохиролцоо, ОХУ дахь умард  Солонгосын цагаачдын талаар ярилцжээ.

Путин, Ким Жон Ун нарын уулзалт Вьетнамд болсон АНУ, БНАСАУ-ын уулзалтаас хойш хоёр сарын дараа болж буйгаараа онцлог. Вьетнамын уулзалтаар АНУ-тай тохиролцоонд хүрч чадаагүй Ким өөрийн байр сууриа АНУ-ын талд дамжуулж өгөхийг Путинээс хүссэн байна. Путин хариуд нь Бээжинд болох уулзалтын үеэр энэ талаар АНУ болон БНХАУ-ын талтай ярилцана гэж амалсан талаар www.euronews.com сайт мэдээлжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэнэ

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах Ажлын хэсгийг...

ОХУ-д сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа...

Доналд Трамп Ким Жон Унд захидал илгээжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын  ерөнхийлөгч Доналд Трампаас...

АНУ Умард Солонгост сануулга өгч эхэллээ

Пхеньян өнгөрсөн пүрэв гарагт хол тусгалын янз бүрийн зэвсгээр...