“Баянзүрх” хайрханд нэг сая мод тарих төсөл танилцуулав

Герман улсын Берлин хотын “Байгаль орчин, экологийн мэргэжлийн сургууль”-ийн багш, хөгжиж байгаа орнуудын мэргэжилтнүүдийг давтан сургах улсын байгууллагын зохион байгуулагч, баримтат кино багийн гишүүд “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” ТББ-ын урилгаар Улаанбаатар хотод хүрэлцэн иржээ. Тус төрийн бус байгууллага нь “Таван тивийн хэлбэртэй мод тарья” төслийнхөө хүрээнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрших Баянзүрх хайрханд ногоон бүс байгуулахаар ажиллаж буй юм. Энэ хүрээндээ Берлин хотоос мэргэжилтнүүдийг урьсан аж. Тэд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, төлөөлөгч С.Мөнхчулуун нартай уулзсан юм. Төрийн бус байгууллагын зүгээс мод тарихаар төлөвлөж буй газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахуулах хүсэл гаргасан юм. Нийслэлийн ИТХ-ын Р.Дагва төслийн талаар “Та бүхний хийхээр төлөвлөж буй ажил иргэд оршин суугчдад ээлтэй санагдлаа. Нийслэлийн удирдлага ногоон байгууламжийг нэмэгдүүлж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах чиглэлээр нэлээд ажил санаачилж буй. Тухайн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах боломж бий. Гэхдээ төслийг сайтар судалж, холбогдох хүмүүстэй зөвшилцөх шаардлагатай. Тиймээс судалж үзье” гэсэн юм. “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” ТББ-ын тэргүүн Д.Эрдэнэчулуун төслийн хүрээнд “Баянзүрх” хайрханд нэг сая мод тарих талаар хэлсэн юм. Улмаар тухайн газрыг амралт, зугаалгын бүс болгохыг зорьж буй ажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дугуй болон мопедын тусгай эгнээг тэмдэглэх ажил 85 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Замын хөгжлийн газар /НЗХГ/-аас авто замын баруун хөвөө...

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж цөлжилтийг сааруулна

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион...

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...