45 шуудай дэрэвгэр жиргэрүү ургамлыг хил давуулахыг завджээ

Дөрөвдүгээр сарын 01-ны өдөр Гашуунсухайтын боомтоор Монгол улсын иргэн Ө.Э нь 84-73 УБЛ улсын дугаартай норд бенз маркын авто машины чиргүүлд ачсан нүүрсэн доор улсын хилээр гаргахыг хориглосон 45 шуудай бүхий 1350 кг дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үндэсийг нуун гарахыг завдсан хэргийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлжээ.

Мөн Замын-Үүд дэх Гаалийн газарт дөрөвдүгээр сарын 29 ний өдөр УБ-Эрээн чиглэлийн суудлын галт тэргэнд зорчин явсан БНХАУ-ын иргэн Л.Ж гар тээшиндээ долоон ширхэг бугын чив, нууж хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлсэн байна. Дээрх зөрчлийг ЗҮГГ-ын гаалийн шалгалтаар илрүүлж зөрчлийн харъяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокорт шилжүүлсэн байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болжээ. Энэ үеэр хотын...

Дугуй болон мопедын тусгай эгнээг тэмдэглэх ажил 85 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Замын хөгжлийн газар /НЗХГ/-аас авто замын баруун хөвөө...

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж цөлжилтийг сааруулна

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион...