Ой тогтоолтоо сайжруулах 7 арга

  Ой тогтоолт гэдэг нь өнгөрсөн туршлагаа хадгалан тогтоох, санах, танин мэдэх процесс юм. Ойн тусламжтай бид сурч, дахин боловсруулж, сэргээн санаж чаддаг.

  Харин одоо аль болох бага мартаж, сайн ой тогтоолттой болох талаар энгийн хэдэн аргууд сонирхуулъя.

1. Ангилан утгачлах

   Аливаа юмыг цэгцэлж янзлахад төрөлжүүлэн ангилан ялгахаас эхэлдэг. Ой санамжинд ч мөн адил цэгцтэй байдал хэрэгтэй. Ангилан утгачилснаар дараа нь эргэн санахад дөхөмтэй болдог байна. Жишээлбэл9 оронтой утасны дугаарыг гурав гурваар нь багцлан чээжлэх, аль эсвэл өөрт чухал өдөр, тоотой холбон тогтоох. Тэр чигээр нь тогтоохоос илүү утгачлан ойлгох нь санах үед түлхүүр болж илүү үр дүнтэй гэдгийг санаарай.

2. Тодорхой үзэгдэл орчинтой холбон цээжлэх

   Зарим судлаачид хүнийг тухайн үйл явдал болсон ойр орчин эргэн тойрноо сайн санадаг гэж үздэг. Энэ нь бид юмсыг харилцаа холбоо, дэс дарааллаар чээжлэхдээ сайнтай холбоотой. Шалгалт өгөх өрөөндөө хичээлээ давтвал жинхэнэ шалгалтаа өгч байхдаа илүү сайн санах магадлалтай болдог гэнэ.

3. Харааны ой санамжаа ашигла

   Бид нүдэнд буух тод өнгө дүрс зэрэгт хариу үйлдэл үзүүлэхдээ сайн байдаг байна. Тийм учраас тод өнгийн тодруулагч, дүрс байдаг нь ч мөн учиртай. Тиймээс аливаа цээжлэх зүйлсээ зургаар дүрслэж, тэмдэглэл хөтлөн, тодруулагчаар тодруулж байвал сэргээн санахад болоод тогтооход амар байх болно.

4. Бусадтай мэдлэгээ хуваалцах

   Сурсан мэдсэн зүйлээ бусдад илэрхийлэн ярих нь таны ой тогтоолттой гүн ач холбогдолтой. Энэ нь утгачлан чээжлэх аргын нэг хэлбэр бөгөөд орж ирсэн мэдээллийг боловсруулж өөрийн болгох оновчтой арга юм. Ингэснээр таны өөрийн ойлголт ч гүнзгийрч, удаан хугацаанд санах ойд үлдэх болно. Мөн чанга дуугаар давтаж унших нь бусадтай биш юмаа гэхэд өөртэйгөө илүү сайн хуваалцсаны үр дүн юм шүү.

5. Оюун ухааны дасгал хийх

   Таны тархи амьдралын тань туршлага, мэдээлэл зэргээс үндэслээд шийдвэр гаргах, мэдээллийг боловсруулах хадгалах гэсэн өөрийн тодорхой арга замыг олсон байдаг. Хэрэв та шинэ зүйл оролдож туршиж үзэхгүй бол таны тархины үйл ажиллагаа ч хөгжихгүй. Аль болох бүтээлч шинэ зүйлсийг туршиж үзвэл тархи хөгжинө гэсэн үг. Ялангуяа тархи биеэ хамтад нь ашигласан зүйлсийг хийх нь жинхэнэ оюуны дасгал болж өгнө. Жишээлбэл: юм нэхэх, хөгжим тоглох, спортоор хичээллэх, үгийн сүлжээ бөглөх гэх мэт сэтгэн бодох чадвар ашигласан зугаатай байж болох бүхий л зүйлсийг туршиж үзээрэй. Гол нь шинэлэг, чадал сорьсон, зугаатай байх нь чухал шүү.

6. Нойроо авах

   Хамгийн чухал бөгөөд үр дүнтэй арга бол унтаж амрах. Шинэ зүйл сурсны дараа унтаж амарвал санах, тогтоох явц хурдан болдог. Таны шөнөжингөө нойргүй бэлдсэн зүйлс богино хэмжээний ойд л хадгалагддаг бөгөөд хэсэг хугацааны дараа гэхэд мартагдсан байх болно. Тиймээс та сурсан зүйлээ хадгалъя гэж бодож л байгаа бол нойргүй хоноод хэрэггүй.

7. Зөв хооллолт

   Яах аргагүй хоол хүнс ой тогтоолтонд чухал үүрэг гүйцэтгэнэ. Жимс ногоо бол мэдээж зайлшгүй хэрэгцээ ба түүнээс гадна ногоон цай, карри, самар, цэцэгт байцаа, өнгөт байцаа зэрэг нь тархины эсийн дахин сэргэлтэнд нөлөөлдөг. Мөн омега 3 агуулсан бүтээгдэхүүн буюу загас, загасны тос, кокосын тосыг өдөрт 2 халбага хэрэглэвэл тархины үйл ажиллагааг хурдасгадаг байна. Энэ мэтээр та зөв хоолловол хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа тань ч сайжрах болно. Таны хоол боловсруулах эрхтэний байдлаас үүдэн тархи болоод таны сэтгэл зүйн байдал шууд хамаарна гэдгийг санаарай.

1 сэтгэгдэл

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...