Хотын дарга Су.Батболд ажлаа өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд өнөөдөр ажлаа хүлээлгэн өглөө.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын дарга Су.Батболдод хариуцлага тооцох саналыг өнгөрсөн сард гаргаж уг саналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэхээр хуралдаан зарласан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Үүний дараа Су.Батболд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаар Ерөнхий сайд саналаа татан авсан юм. Тэгвэл Ерөнхий сайд ийнхүү өнөөдөр Су.Батболдын хүсэлтийн дагуу захирамж гарган түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Түүний ажлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан орлох бөгөөд дараагийн хотын дарга томилогдтол тэрбээр хотын даргын үүргийг түр орлох аж.

Ажлаа хүлээлгэн өгөхийн өмнө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд “Миний бие Монгол төрийн төлөө 28 жил тасралтгүй ажилласан. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал болон олон хүчин зүйл шалтгааныг харгалзан үзээд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Нийслэлийн хувьд ажил тогтвортой сайн байсан гэдгийг тэмдэглэн хэлмээр байна. Нийслэл өөрөө олон талт үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын ажлын 50 хувийг үүрч явдаг. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 60 гаруй хувьтай биелсэн.
Дээд түвшинд явагдаж байгаа улс төрийн тэмцэл НИТХ руу орох ёсгүй. Огцруулах бичгийн үндэслэл миний хийсэн ажилтай дүйцэхгүй байсан учраас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Хамтран зүтгэж байсан та бүхэндээ баярлалаа. Бид бүхэн маш том зорилтууд тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цаг наргүй ажиллаж байсан. Хамтран зүтгэгчид маань энэ ажлуудаа гүйцээнэ гэдэгт итгэлтэй байна. 2.6 жилийн хугацаанд хотын удирдлагын багийн бодлогыг ямагт дэмжиж, сайн муу санал шүүмжлэлээ харамгүй хэлж байсан нийслэлийн иргэддээ талархлаа. Нийслэл хот улс төржих талбар биш. Энд ажил буцалж, өрнөж байдаг газар учраас улстөрчийн хувьд шийдвэр гаргасан. Ирэх оны төсөв, үндсэн чиглэлийг НИТХ хуулийн хугацаанд баталсан учраас нийслэл хотод ганц хором, ганц өдөр ч ажил цалгардахгүй гэдэгт итгэж байна” гэлээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...