Хиймэл хөлтэй ч загвар өмсөгч, тамирчин болж чадсан бахдам түүх

Энэ үзэсгэлэнт бүсгүй бол АНУ-ын хөнгөн атлетикч,  загвар өмсөгч, жүжигчин Aimee Mullins. Түүнийг хэн ч зэрвэс хараад хөгжлийн бэрхшээлтэй, хиймэл хөлтэй гэдгийг  нь  мэдэхгүй. Мөн  түүний ямар зам туулж өдий зэрэгт хүрснийг ч тааварлахгүй бизээ. Угтаа тэрээр өвдөгнөөс доогуур хиймэл хөлтэй бөгөөд хэдий ийм бэрхшээлтэй ч үүндээ шантралгүй дэлхийн олон олон охид залууст  үлгэр дууриалал болж яваа бүсгүй юм. 

Нэг  настайдаа хиймэл хөлтэй болжээ

Тэрээр төрөлхийн өвдөгнөөс доогуур хөлийн зарим ясгүй байснаас ээж аав нь эмчтэй зөвлөлдсөний үндсэн дээр нэг настайд  нь өвдөгнөөс нь доогуур хөлийг нь тайрчээ. Ирээдүйн амьдралдаа эртнээс дасаг гэж аав ээж нь ингэж шийдсэн нь ч үр дүнгээ өгч Aimee-гийн хувьд хиймэл хөл нь түүний биеийн нэг хэсэг адил болж, хөлийн булчингууд нь ч хиймэл хөлөндөө таарч хөгжсөн байна. Тэрээр багын л хөдөлгөөнтэй сэргэлэн хүүхэд байхсан  бөгөөд спортод дуртай нэгэн байжээ. Тэрээр 5 жил софтбол тоглосны дараагаар, ахлах ангидаа тасралтгүй цанаар гулгаж, таван ч алтан медал цуглуулсан гэдэг.Ингээд 19 настайдаа Жоржтауны их сургуулийн эмэгтэй хөнгөн атлетикийн ангид элсэн орсон нь түүний спортын амжилтын  эхлэл болсон байдаг. Эми Жоржтауны их сургуулийн эмэгтэй хөнгөн атлетикийн ангид орсныхоо дараа өөртөө паралимпын шигшээд шалгарах зорилго тавьсан байдаг.

Шантрал…

Эймид мэдээж энэ нь том шалгуур даваа байв. Хиймэл хөл холгох, халуунд норж чийгтэн сугарах гээд л асуудал олон байсан ч тэрээр амжилтаа улам ахиулсаар Паралимпын шигшээд 100 метрийн гүйлт болон уртын харайлтын төрлөөр шалгарч чаджээ. Хиймэл хөлтэй, шаргуу бүсгүйгийн тухай том зурагтай нийтлэл ч сонин дээр гарч Эйми ирээдүйдээ итгэлтэйгээр илүү их хичээж байв.

Гэвч паралимпын түвшин дэндүү өндөр байлаа. Үргэлж л нэгд ордог байсан Эйми хагас шигшээгийн дүнгээр гэхэд бусдаас 3 секунд удаан байх нь тэр. Энэ үед хамгийн сүүлийн байранд орж шарандаа, бачуурсандаа, ичсэндээ уйлах  цаг мөчүүд ч багагүй байсан ч өдийг хүртэл амьдралдаа эргэлт хийн байж зүтгэсэн хөнгөн атлетикаасаа буцах  зам түүнд байсангүй. Хичээл зүтгэлийнхээ хүчээр тэрээр 1996 оны Атлантагийн паралимпт уртын харайлт, 100 м гүйлтийн төрөлд амжилттай оролцсон юм.

Тамирчнаас модель болсон түүх

Яг энэ үед түүнд хувь заяа  хамгийн том бэлэг бэлдсэн байсныг тэр тухайн  үедээ бүсгүй мэдээгүй биз ээ.  Америкийн Калифорнид  жил бүр болдог  илтгэлийн дэлхийн хамгийн том тайзан дээр гарах боломж энэ үед түүнд  олдсон байна. Эйми энэ тайзан дээр огтхон ч  баггүйгээр өөрийн бүх й л амьдралаа амжилтаа, азгүйтлээ дэлгэж бүр бурхнаас түүнийг сорихоор илгээсэн хиймэл хөлөө хүртэл хүмүүст үзүүлжээ.  Хүмүүст хөлөө сугалж үзүүлж, гоёлын хөлөө гайхуулж, гүйлтийн хөлөн дээрээ гүйж үзүүлэв.

– Энэ миний гоёлын хөл байгаа юм. Дэгжин байгаа биз? Гадарга нь яг арьс шиг, үсний сүв хүртэл байгаа гээд бод доо.

– Энэ миний гүйлтийн хөл. Хөдөлгөөнгүй зогсоход эвгүй, тэнцвэрээ олохын тулд бага зэрэг техник хэрэгтэй. Үүгээр би дэлхийн талыг гайхуулж явлаа (хэхэ).

– Үнэндээ би хичээнгүй тамирчин боловч, энгийн үедээ аль болох эмэгтэйлэг харагдахыг хичээдэг л дээ. Ямар нэгэн юманд хэт баригдахгүй байх нь чухал гэж боддог юм…

Энэ мэтээр өөрийгөө дэлгэж орхисон түүний илтгэл үзэгчдэд хамгийн  их таалагдаж, илтгэл тавьсан нийт 38 хүнээс үзэгчид босч алга ташиж хүндлэл үзүүлсэн гурван  хүний нэг нь Эйми болсон юм.

Тэрхүү тайзны хамгийн өмнө талд, хожим нь Эймиг гоо сайхны ертөнцөд урин залах учиртай Chi Perlman сууж байсан  бөгөөд тэрээр өөрөө редактор хийдэг загварын сэтгүүл болох “I.D.”-гийн нүүрэн дээр бүсгүйн зургийг тавьж, тэргүүн нийтлэлээ Эймид зориулжээ. Ийнхүү дэлхий Эймиг, Түүний гоо үзэсгэлэнг, бас урагшаа тэмүүлсэн дайчин амьдралыг нь. мэддэг болжээ.

Энэ явдлаас жилийн дараа Эйми Alexander McQueen-ий загварын шоунд  уригдан, Наоми Кэмпл, Кэйт Мосс зэрэг алдарт загвар өмсөгчидтэй зэрэгцэн модон хөл болон 15 см-ийн өндөр өсгийн дээр алхсанаар эгшин зуур модел болох зам нь эхэлжээ. Үнээс хойш тэрээр олон томоохон газруудтай хамтран ажиллаж L’Oreal-ийн нүүр царай болж, кинонд ч тоглох болов.

Хиймэл хөлөө жинхэнэ хөлөөр солихгүй

Түүнээс амжилтынх нь нууцыг асуухад бүсгүй миний ирээдүйн боломж чадварыг дэмждэг хүмүүс үгүйсгэгчдээс хавьгүй олон байсных гэж хариулдаг.

Томчууд үргэлж хүүхдүүдээ бэрхшээлээс тойруулахыг хичээдэг. Энэ нь  буруу. томчууд бид хүүхдүүдийг бэрхшээлээс холуур байлгахыг хичээх биш, харин тэднийг ирээдүйд учирч мэдэх бэрхшээлд бэлдэж өгөх хэрэгтэй гэж тэрээр зөвлөсөн  байдаг.

Мөн хэрвээ 15 настай надад хандаж “хиймэл хөлөө жинхэнэ хөлөөр солих уу?” гэж асуусан бол би уухай тас зөвшөөрөх байсан биз. Харин одоо бол өөр өө. Хэрвээ хиймэл хөлгүйсэн бол миний амьдрал тэс өөр байх байсан  гэж бүсгүй хэлсэн юм. Техник технологи ингэтэл  хөгжсөн  байгаа үед хүүхдийг,  хүнийг яагаад хөгжлийн бэрхшээлтэй гэж ялгаж онцлох ёстой гэж. Эсрэгээрээ хүүхэд хөөх би энэ шинэ хөлөөрөө юу бүтээж чадах билээ гэж л бодох ёстой.

“Хөгжлийн бэрхшээлтэй” гэгдэх түүний амьдрал нээрээ л тэр чигтээ бэрхшээлээр дүүрэн байж хэн ч түүнтэй “хэвийн хүний” хувиар үл харьцдагийг би  мэднэ. Гэвч бэрхшээл дунд булаатай хэвтэх боломжийг олж харах ёстой гэж тэрээр хэлсэн байдаг.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...