Европт нэг удаагийн хуванцар эд зүйлийн хэрэглээг багасгана

Далай доторхи болон далайн эргийн хог хаягдлын  70 хувийг бүрдүүлдэг нэг удаагийн аяга таваг, халбага, сэрээ, хоолны сав гэх мэт 10 бүтээгдэхүүнийг хориглох саналыг Европын холбоо гаргажээ. Өнгөрсөн даваа гарагт гаргасан энэ саналын төслийг Европын холбооны гишүүн улсууд хууль  тогтоох  дээд  байгууллагаараа хэлэлцэн баталж байж хүчин  төгөлдөр болох юм. Төсөлд хог хаягдлын  менежментийн зардлыг хуванцар үйлдвэрлэгчдээс гаргуулах, 2025 он гэхэд Европын холбооны гишүүн  орнууд хэрэглэсэн хуванцаруудын 90 хувийг дахин ашигладаг болсон байхын тулд хөтөлбөр боловсруулах зэргийг тусгасан байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд  жилд 3.5 тэрбум доллар шаардлагатай ч , хэрэгжүүлсний дараа жилд 7.6 тэрбум доллар хэмнэж, 30 мянган ажлын  байр шинээр бий болгон, 25.6 тэрбум доллартай тэнцэх байгаль цэвэрлэх зардлыг үгүй болгоно гэж тэд тооцжээ.

Хуванцарыг дахин ашиглах хувь маш  бага байдаг бөгөөд дэлхий даяар дөнгөж 14 хувийг нь л эргэн ашиглахаар цуглуулдаг  байна. Гэтэл цаасыг 58, төмрийг 90 хувьтай дахин  ашигладаг байна.

Хуванцарыг хориглох нь тийм ч зөв шийдэл биш. Гэвч 2050 он гэхэд далай дахь загаснаас илүү хэмжээний хуванцар хог хаягдал далайд бий болох гээд  байгаа учир  хориглохоос өөр  арга алга гэж тэд үзсэн байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...