Тэмээчин бүсгүйг шүүхэд өгсөн Рой Страйдер гэгч хэн бэ?

Тэмээчин бүсгүй Н.Байгалмаад 57500 еврогоо залилуулсан гэх Эстони улсын иргэн Рой Страйдер шүүхэд хандаад  байгаа. Түний хэлснээр тэрээр Н.Байгальмаатай 2011 онд Н.Байгалмаа гэх хүнтэй хамгийн анх гэр бүлийнхээ гишүүнээр дамжуулан Цэрэнгийн гэрт маш богино хугацаанд танилцаж дараа нь 2014 онд дахин уулзаж, 2016 онд Н.Байгалмаагийн “Offroad Mongolia” компанийн бизнесийн үйл дэмжих зорилгоор ахин уулзсан байна. Энэ үедээ Рой Страйдер 2016 онд Монголд цаатан үндэстнийг судалж, баримтат кино хийх зорилгоор Эстони улсаас баг бүрэлдэхүүнтэй энэ аяллын үйл ажиллагааг нь Н.Байгалмаагийн компани зохион байгуулсан ажээ. Тэрээр хэвлэлд хэлэхдээ:

-“Хамгийн анх аялалд явж байхад Н.Байгалмаа өөрийгөө нөхрөөсөө албан ёсоор салсан, өөрийгөө нөхөргүй гэж танилцуулж байсан. Аяллын явцад дотно харилцаа үүсгэх саналыг Н.Байгалмаа надад маш олон удаа тавьж байсан. Би тухай бүрт нь татгалзаж байсан. Яагаад гэвэл бусад хүмүүсээс Н.Байгалмааг нөхрөөсөө салаагүй гэдгийг сонсож байсан учраас дотно харилцаанд орохоос татгалзсан. Н.Байгалмаа манай багийнхан болон надад нөхөргүй гэдгээ удаа дараа хэлсэн. Би үүнд нь итгээд тэр бүсгүйтэй дотно харилцаанд орсон. Аяллын явцад Н.Байгалмаа “Байр авсан. Түүнийхээ өр зээлийг төлж чадахгүй санхүүгийн асуудалтай байгаа. Яагаад гэвэл Монгол Улс эдийн засгийн хямралд орсон. Сэтгэл санаа тавгүй байна” гэдгээ хэлсэн.  Тэгээд Эстони улс руу очмоор байна гэдгээ хэлж визэнд орж манай улсад ирсэн. Энэ хугацаанд хамтран амьдрагч шиг нэг гэрт хамт амьдарч эхэлсэн. Н.Байгалмаа бас л санхүүгийнхээ хүндрэлтэй асуудлыг байн, байн ярьж хэцүү байгаагаа хэлдэг байсан. Ингээд намайг туслахыг гуйсан. Би өөрийнхөө байр, хадгаламж болон эгчийнхээ байрыг банкны барьцаанд тавьж тодорхой хэмжээний мөнгө өгсөн. Энэ мөнгөөр Н.Байгалмаа байрныхаа бүх өр төлбөрийг төлсөн. Монголд ирээд Н.Байгалмааг нөхрөөсөө салаагүй цугтаа амьдарч байгааг мэдээд маш их гайхсан цочирдсон. Зан ааш нь өөрчлөгдөж “Би нөхөртэйгөө хамт амьдармаар байна. Бидэнд битгий саад бол, холбоогоо тасал” гэж удаа дараа хэлсэн. Н.Байгалмаа надаас авсан мөнгөө буцааж төлөх гэрээнд гарын үсгээ зурсан. Энэ гэрээнд гарын үсэг зурахад хоёр гэрч байсан. Н.Байгалмаа миний талаар буруу ташаа мэдээлэл цацаж гүтгэсэн. Хамт амьдарч байх хугацаандаа зоддог, хулгайлсан, хэд хэдэн удаа хүчиндсэн гэсэн аймшигтай мэдээлэл цацсан” гэв.

 Тэгвэл тэмээчин  бүсгүйтэй нэр холбогдсон Рой Страйдер гэгч ер нь хэн  бэ?

Рой Страйдер нь Эстони улсад Түвдийн буддын шашны тэргүүн Далай ламын бие төлөөлөгчөөр ажилладаг, улс орнуудад бага ястнуудыг дэмжих бодлогын хүрээнд ажилладаг нийтлэлч, судлаач иргэн аж. Тэрээр 1973 онд төрсөн  бөгөөд 2008 онд “Гималайн түүхүүд” ном бичсэн нь багагүй амжилт олсон байна. Мөн тэрээр Ensemble, Brotherhood гэх хоёр ч  панк рок хамтлагт гитарчин хийдэг  байна. Рой Страйдер цагаан хоолтон бөгөөд монгол үндэсний хувцасаар гоёх, түвд банхар тэжээх сонирхолтой аж. Гэртээ 3 түвд банхар тэжээдэг гэнэ. Тэрээр ирэх  8 дугаар  сард Монголын бөө,  дархадуудтай уулзах аялал зохиохоор  төлөвлөж байгаа юм байна.

Түүнийг тэмээчин бүсгүйн аялалд  саад болох зорилготой гэж зарим хэсэг нь үзэж байгаа бол,  цэнхэр үст Цэрэнгийн явуулгаар  ийм юм хийж байна гэх хэсэг ч байгаа юм. Ямартай ч тэрээр энэ удаад дээр дурдсаншүүхийн асуудлаас гадна Европт зохиогдох Дээрхийн Гэгээнтэн Далай ламын сүсэгтэн олондоо зориулсан сургааль номлолын айлтгалд Монголчуудаас баг бүрдүүлэх, Дээрхийн Гэгээнтэн Далай ламын сургаалыг Монголчуудад дамжуулах, Естони улсын зохиолч Vahur Laiapea-гийн Монголын тухай баримтат кино хийхэд оролцсон Монголчуудтай уулзах зэрэг давхар зорилготой ирсэн байна.

Харин үүний хариуд тэмээчин бүсгүй Н.Байгальмаа өөрийн цахим хуудсандаа ”Их олон юм сонсогдож байна даа. Намайг зогсоох хэнд тийм чухал юм бол. Тэртэй тэргүй аль ч нам улсын толгойд байхаас үл хамаараад би болон манай багийнхан бичиг цаасны ажлаар очиж уулзаж л таарна шүү дээ. Гэтэл амь амьдралаа дэнчин тавиад  хийж буй аяллыг минь хүртэл улс төрд хутгаж , сонгууль энэ тэр ярьж элдэв жүжиг тараах нь хэнд хэрэгтэй юм. Намайг зогсоох гэж аймшигтай их хичээж байна даа. Гэгээн мөрөөдөл, итгэл, хөдөлмөрийн хүч их л дээ. Намайг зогсоотлоо хол хэвтэнэ, би чинь тэвчээр зоригийн дуусашгүй дундаргатай хүн л дээ” гэж бичжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...