“Нэг амь-Нэг сэтгэл” хандивын аянд нэгдээрэй

Ясны хорт хавдартай О.Даваад туслах “Нэг амь-Нэг сэтгэл” хандивын аяныг өрнүүлж эхэлсэн талаар түүний ар гэрийнхэн болон Монголын гэрэл зурагчдын холбооны удирдлагууд, сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн нар мэдээлэл хийв.

22 настай түүний хөл жилийн өмнөөс өвдөж эхэлсэн бөгөөд Хавдар судлалын үндэсний төвөөс ясны хорт хавдартай хэмээн оношилсон. Түүнийг БНСУ-д эмчлүүлэхэд нийт 40 мянган ам.доллар шаардлагатай байгаа ажээ.

О.Даваагийн ээж Д.Оролмаа “Бид гадаадын хэд хэдэн эмнэлэг рүү шинжилгээний хариуг явуулж эмчилгээний талаар тодруулсан. Үүнээс БНСУ-д хүүгийн минь хөлийг тайрахгүйгээр эмчлэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн. Тус улсад зорчих визийн материалаа бүрдүүлж өгөөд хариугаа хүлээж байна. Өрх толгойлсон ээжийн хувьд ард түмнээсээ хүүд маань туслахыг чин сэтгэлээсээ гуйж байна” гэв.

Хандивыг ХААН банкин дахь 5013149430 тоот дансанд хүлээн авах бөгөөд туслахыг хүссэн иргэд, аж ахуй нэгжүүд 99924054 /ээж Д.Оролмаа/ дугаарын утсаар холбогдох боломжтой ажээ.

Мөн үер сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн уг аяны тухай мэдээллийг олон нийтэд түгээх чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллахыг нийт хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдээс хүсэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...