Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг 3-р сард эхлүүлэхээр ажиллаж байна

“CОP17” бага хурлын үр дүнд Улаанбаатар хотод “Sky Shutlle” их багтаамжийн нийтийн тээврийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, “BYD” группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Санамж бичгийн хүрээнд нийслэлд гурван төрлийн технологийг нэвтрүүлэх юм байна. Тухайлбал, Улаанбаатар хотод цахилгаан автомашиныг түргэн цэнэглэх “Ногоон өртөө”-г олноор байгуулах, цахилгаан эрчим хүчийг нөөцлөх батарей хураагуур /ВЕSS/-ийг оруулж ирэх, батарейд суурилсан “Sky Shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх юм.

Тиймээс хотын дарга Б.Пүрэвдагва төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор өнөөдөр “BYD” группийн удирдлагуудтай гурав дахь удаагийн уулзалтаа хийсэн байна. Тус уулзалтаар “Sky Shuttle” нийтийн тээвэр төслийн ТЭЗҮ-ийг энэ арванхоёрдугаар багтаан сард боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцжээ.

Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ гэдгийг холбогдох албаныхан онцоллоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцуулсан 2026 оны аравдугаар...

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн хэмжээнд 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар...

“New normal 2026” Инновац, хиймэл оюун салбар хуралдаанаар үргэлжилж байна

Эрдэм шинжилгээний хурал анх удаа зургаан үндсэн чиглэлээр зохион...

Цахилгаан тасарвал дүүжин тээврийн зорчигчдыг эрсдэлээс хэрхэн сэргийлэх вэ?

Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг сайжруулах, хүртээмжийг...