Косүкэ Машияма: Би олимпын аварга болохын тулд Монголыг сонгосон

Японы жүдо бөхийн тамирчин Косүкэ Машияма өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан иргэншлээ сольж буйгаа зарласан. Өдгөө 27 настай түүний хувьд Монгол Улсын төлөө дэлхийн аварга болон олимпын наадамд өрсөлдөх аж.  Энэ талаараа тэрбээр “Би Монголын иргэншил авч, дэлхийн тавцанд Монголын нэрийн өмнөөс өөрийгөө сорихоор шийдлээ” гэжээ.

Олон улсын жүдо бөхийн холбооны дүрмийн дагуу иргэншлээ сольсон Косүкэ Машияма ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл Монголын төлөө барилдах боломжгүй.

Токиод төрсөн Машияма долоон настайгаасаа эхлэн жүдогийн спортоор хичээллэж, -90 кг-ийн жинд Японы шигшээ багийн тамирчин болтлоо хөгжсөн. Түүний жинд Японд Санширо Мүрао, Цүёши Тажима нар барилддаг. Тиймээс жин доторх өрсөлдөөний улмаас Машияма санасан хэмжээндээ барилдаж, олон улсад тодорч чадаагүй. Эцэст нь Монголыг сонгожээ.

Косүкэ Машияма нь 2021 болон 2022 оны дэлхийн аваргын багийн төрөлд түрүүлж, алтан медаль хүртсэн. мөн 2019 оны Азийн аваргад түрүүлсэн амжилттай.

Санширо Мүраод дарагдсан тэрбээр нэг хэсэг -100 кг-д хүч сорьсон ч амжилтад хүрээгүй тул эргэн -90 кг-д барилдаж буй.

Машияма үргэлжлүүлэн “Би сорилтыг хүлээн авч, дэлхийн шилдэг болно. Би Монголын иргэншил авахаар шийдсэн. Энэ бол зөвхөн миний тамирчны замналаа бодож гаргасан сонголт биш ээ. Цаашдын замнал, амьдралаа бодож хариуцлагатайгаар гаргасан шийдвэр. Надад Монголтой холбоотой гарал, угсаа байхгүй. Харин оюутан байхдаа тогтоосон холбоо бий. Надад энэ боломжийг олгосон Монголын жүдо бөхийн холбоонд талархаж байна. Уулзалтад маш олон хүн оролцож, энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн” гэлээ.

Төгсгөлд нь тэрбээр “Би дахин нэг удаа дэлхийн шилдэг болохыг зорьж байна. Би олимп, дэлхийн аварга болно. Тиймээс л би энэ замыг сонгосон. Би Япон, Монгол, дэлхийг холбох гүүр болно” гэжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...

Улаанбаатарт анх удаа “Шөнийн марафон” зохион байгуулах гэж байна

Тус марафонд 16-аас дээш насны хүмүүс оролцох эрхтэй. 5,...

Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа

Монгол Улсад барилга, хот байгуулалтын салбар үүсэж хөгжсөний 100...

23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

“Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль энэ жил...