23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

“Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль энэ жил 23 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдаж байна. “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус фестиваль нь зөвхөн гэрэл зургийн наадам бус, улс орнуудын найрамдал, соёлын солилцоо, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн олон улсын нэр хүндтэй санаачилга юм. Энэхүү наадам нь дэлхийн өнцөг булан бүрийн гэрэл зурагчдыг нэгэн зорилгын дор нэгтгэн, гэрэл зургийн урлагаар дамжуулан улс орнуудыг холбох гүүр болдгоороо онцлогтой.

Монгол Улсад зохион байгуулагдаж буй гэрэл зургийн фестиваль нь Монгол Улсын түүх, соёл, шашин, өв уламжлал, нүүдэлчдийн ахуй, байгалийн өвөрмөц тогтоц, нийслэл Улаанбаатар хотыг олон улсын гэрэл зурагчдын бүтээлээр дамжуулан дэлхий дахинд сурталчлах ач холбогдолтой юм.

Фестивалийн хүрээнд 9 дүгээр сарын 03-09-ний өдрүүдэд Улаанбаатар хот болон хот орчмын аялал жуулчлал, соёлын онцлог бүхий байршлуудад зураг авалт, фото аяллууд зохион байгуулагдана. Тухайлбал, Чойжин ламын сүм музей, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн цам харайх ёслол, “Мянган морьтон” наадам зэрэг онцлох арга хэмжээ, түүх, соёлын дурсгалт газруудад зураг авалт хийх юм. Арга хэмжээний төгсгөлд оролцогчдын шилдэг бүтээлийг тодруулна.

Фестивальд:

  • Бүгд Найрамдах Сингапур улс – 25 оролцогч
  • Малайз улс – 18 оролцогч
  • Бүгд Найрамдах Солонгос улс – 13 оролцогч
  • Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри-Ланк улс – 6 оролцогч
  • Бүгд Найрамдах Филиппин улс – 34 оролцогч
  • Бүгд Найрамдах Индонез улс – 23 оролцогч
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс – 9 оролцогч
  • Австралийн Хамтын Нөхөрлөлийн улс – 12 оролцогч
  • Монгол улсаас 10 оролцогч гэх мэт нийт 150 гаруй гэрэл зурагчин, оролцогч фестивальд оролцохоор хүрэлцэн ирээд байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Учрал: Ирэх онд анх удаа 20 000 тонн мах, 12 000 тонн ногоо, 100 000 тонн улаанбуудай нөөцөлнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

Ирэх сараас тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

УИХ-аас өнөөдөр Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын тав...

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва наймдугаар...

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг 3-р сард эхлүүлэхээр ажиллаж байна

“CОP17” бага хурлын үр дүнд Улаанбаатар хотод “Sky Shutlle”...