Жинхэнэ хулгайчдын нүглийг нуусан “Нүүрсний сонсгол”

Өнгөрсөн оны 12-р сарын сүүлчээр сүр дуулиантай болсон нүүрсний сонсгол үнэний зам мөрөөр үнэхээр орж чадсан уу. Тэр том дуулианыхаа араас ажил хэрэг болж, нэрлэж цохчихоор барьцтай зүйл хийсэн үү?

Харамсалтай нь одоогоор энэ асуултад хариулт өгчих хүн алга. УИХ-ын Түр хорооноос зохион байгуулсан Нүүрсний сонсгол сонгуульд зориулсан шоу байсан гэх хардлага одоо ч олон нийтийн дунд байдаг нь нууц биш. Түр хорооны бүрэлдэхүүнд ажилласан гишүүдийн 7 нь 2024 оны ээлжит сонгуулиар УИХ-д дахин сонгогджээ. Өмнөх УИХ-ын дарга Г.Занданшатар сонсголын мөрөөр хэрэгжүүлэх УИХ-ын тогтоол баталж, 2024 оны 1-р улиралд багтаан хуульд оруулах өөрчлөлтийн саналаа парламентад өргөн барин үүргийг гүйцэтгэх засаглалын байгууллагуудад өгсөн боловч нэг нь ч хөдөлсөнгүй. Нүүрсний сонсголтой холбоотойгоор УИХ-ын тогтоолоор өгсөн үүргийг төрийн байгууллагууд биелүүлээгүй гэсэн үг.

Нүүрсний сонсголд дуудагдаж, улстөрчдөд элдвээрээ дуудуулсан нүүрс тээврийн компаниуд бизнесийн нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан юм байна. Тээврийн компаниуд хулгай зэлгийтэй холбоогүй, ер нь тийм зүйлд оролцох боломжгүй учраас үнэнийг тогтоолгохоор шүүхэд хандсан байх. Энэ талаар УИХ-ын гишүүн, тухайн үед Түр хороог даргалж байсан Б.Энхбаяр саяхан мэдээлж, Чингэлтэй дүүргийн шүүхэд тайлбар хүргүүлсэн тухайгаа бичжээ. Товчилбол, Б.Энхбаяр гишүүн шүүхэд очих боломжгүй, Түр хорооны хуралдаан дээр хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй, халдашгүй дархан эрхээр хамгаалагдсан, намайг шүүхэд дуудсан гомдлыг хэрэгсэхгүй болгоорой хэмээн хүсэлт, тайлбартаа бичжээ.

Нүүрсний сонсгол дээр олон нийтийг хамгийн ихээр бухимдуулсан хүмүүс бол шинжээч нар байв. Бизнесийн мэдлэггүй, баримтаа бүрэн нягтлаагүй зэрэг маш олон алдааг тэд гаргасан. Тэгсэн атлаа шинжээчдийн дүгнэлтийг улсын нууцад хамааруулсан нь гайхашрал төрүүлнэ.

Гишүүн Б.Энхбаяр “Би УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхтэй тул шүүхэд очихгүй, наад компаниудынхаа гомдлыг хэрэгсэхгүй болго” гэсэн бичгийг шүүх рүү илгээсэн байх юм. Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчим энд алдагдаж, нүүрсний сонсголоор сонгуулийн хожоо хийсэн улстөрчдийн зэс цухуйж эхлэв.

Шүүхээр үнэнийг дэнслүүлье гэхэд гутлаа тослоод очихгүй байгаа нь, хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа УИХ-д өргөн мэдүүлэхгүй хойргошсон нь нүүрсний сонсгол анхнаасаа үнэнийг тогтоох зорилгогүй байсан ч юм шиг.

Том зургаар нь харвал УИХ нүүрсний сонсгол хийхдээ нүүрс тээврийн хэдэн компани, мөрөөрөө амьдралаа залгуулж яваа жолооч нарт л төмөр нүүрээ үзүүлжээ. Харин жинхэнэ хулгай зэлгий хийдэг албан тушаалтнууд, улстөрчдийн толгойг илээд, нүглийг нь нуугаад өнгөрсөн гэхэд буруудахгүй. Үнэнээс улам л алсарч байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

О.Алтангэрэл: Хоёр саяын цалинтай ч 200 саяын машинтай төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал чухал

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа Хууль зүй дотоод хэргийн...

Сурагчдад 7 хоногт 3 удаа сүү уулгах төсөл хэрэгжиж байна

Нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсэд байрших зарим ерөнхий боловсролын...

Хэнтий аймгийн 52.5 км хатуу хучилттай авто замын эхний 25 км замыг ашиглалтад орууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Улаанбаатар-Чингис Жаргалтхаан-Өмнөдэлгэр сум хүртэлх замын эхний хэсгийг ашиглалтад орууллаа

Зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд түүхэн, байгаль, соёлын...