Говийн залуус ослоос сэргийлж малд цацруулагч зүүх аян эхлүүлжээ

“Гурван бүдүүн” хамтлагчийн дуучин А.Мөнгөншагай Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт машинтай зорчиж яваад зам дээрх тэмээтэй мөргөлдөж амь насаа алдсан харамсалтай хэрэг саяхан гарсан билээ.  Тэгвэл дахин ийм хэрэг гарахааас сэргийлж  Ардчилсан залуучуудын холбооны Говийн бүсийн чуулга уулзалтад  оролцогч залуус болон Өмнөговь аймгийн Ардчилсан залуучууд Даланзадгад Улаанбаатар чиглэлийн авто зам дагуух бод мал бүхий айлуудад 2000 ширхэг бод малын цацруулагчтай хүзүүвч, цацруулагчтай хөмөлдрөгийг бэлэглэх аян зохион байгуулж буй юм байна.

Малд цацруулагч бэлэглэх аян долоо хоног үргэлжлэх аж.

Ардчилсан залуучуудын холбооны Говийн бүсийн чуулга уулзалт энэ сарын 20-22-ны өдрүүдэд Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм Хөхбүрд гэх газарт болж буй бөгөөд энэхүү чуулганд Өмнөговь аймгийн 15 сум, 59 багаас нийт 130 гаруй залуучууд оролцож байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...

Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн...

УИХ-ын сонгуульд 77 бие даагч нэр дэвшин өрсөлдөнө

Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-нд УИХ-ын...