Никель Ганбаа каннабисын төрлийн хар тамхи татаж байсныг тогтоожээ

Монгол HD телевизийн “Шарк Танк” нэвтрүүлгээс 250 сая төгрөгийн санхүүжилт авч улмаар “UBIKE” төслийг хэрэгжүүлэх консерциумд багтаж  олны танил болсон Никель Ганбаа буюу Г.Дашням хар тамхины хэргээр шалгагдаж байна. Тодруулбал, энэ сарын 13-ны оройн 19:00 цагийн орчимд хүүхдийн 100-р дэлгүүрийн орчимд цагаан өнгийн тоёота приус маркын автомашинтай Г.Дашням нарын гурван иргэнийг саатуулан шалгахад, хар тамхи сэтгэцэд нөлөөлөх ургамал өвс хэрэглэсэн байж болзошгүй тохиолдол илэрсэн байна.

Шалгалтаар сэжигтнүүдийн автомашинаас хар тамхи илрүүлж, нотлох баримтаар хавсарган авсан бөгөөд хурааж авсан ургамлаа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд илгээсэн байна. Сэжигтнүүдээс биологийн дээж авч шинжилгээнд өгөхөд гурван этгээд каннабисын төрлийн хар тамхи татаж байсан нь тогтоогдсон байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...