Жолооны үнэмлэх эрх сэргээнэ гэж залилсан этгээдүүд баригджээ

Жолооны үнэмлэхний эрх сэргээнэ, ангилал ахиулна, жолооч болгоно, зөрчлийн оноог нэмж өгнө гэж төрийн байгууллагын ажлыг хувиараа хийдэг мэтээр бусдад итгүүлж, залилангийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Өөрсдийгөө оюутан гэж танилцуулсан 20-21 насны хоёр этгээд одоогийн байдлаар 60-70 удаа бусдыг залилж, амар хялбар аргаар мөнгө олох арга хэрэгсэл болгон гэмт хэрэг үйлдснээ хүлээгээд байна.

Тэд сошиал группуудээр жолооны үнэмлэхний эрх сэргээнэ, ангилал ахиулна гэж хуурамч хаяг ашиглан зар тарааж,  сонирхсон иргэдтэй чаатаар  холбогдон нэг хүнээс 70-100 мянган төгрөг дансаар авч залилжээ. Залилсан мөнгөө пс тоглох зэргээр үрсэн гэдгээ байцаалтын явцад  мэдүүлсэн  байна. Иймэрхүү байдлаар залилуулсан иргэд байвал Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст хандаж болох юм байна.

Энэ мэтчилэн хуурамч хаяг ашиглан фэйсбүүкээр зар тавьж залилах  төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа тул иргэдийг сэрэмжтэй байхыг Цагдаагийн  байгууллагаас анхаарууллаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...