Т.Дэлгэрмөрөнгийн солонгон ааштын нууц

 Хань ижлээ хүнд өвчнөөр алдаад толгой гудайж явсан дуучин Т.Дэлгэрмөрөн шинэхэн хайртай учирч, сэтгэлийн шарх нь аньж амьдралд ахин урагш  алхах чадалтай болсон нь саяхан.  Гэргийгээ тэрээр зовж зүдэрч явахад минь бурхан хараад өрөвдөөд бэлэглэсэн нандин бэлэг гэж нэрлэсэн бөгөөд хайртай гэдгээ ч фэйсбүүк хуудсаараа харамгүй илэрхийлж сая валентины баяраар түүндээ зориулж шүлэг хүртэл зохиосноо хүргэнэ билээ.

Түүний гэргийг н.Ананда гэдэг бөгөөд дизайнер мэргэжилтэй ч хоол  хийх хоббитой нэгэн аж. Мөн үйл мэтгэж гоёлын даашинз, дээл зэргийг өөрөө оёдог гэдгээ цахим хуудастаа дэлгэх нь бий. Анх Т.Дэлгэрмөрөний төрсөн өдрөөр 3 м уртай 500 ширхэг сүши хийж зочдыг  нь дайлж байсан бүсгүй өдгөө Юнивижн, ДиДиШ, Скаймедиа дээр Солонгон ааштын увидас гэх хоолны нэвтрүүлэг бэлтгэн хүргэж буй. н.Ананда бүсгүй өмнө нь амьдралтай байсан  бөгөөд нэг охинтой,  охин нь өөр дээр нь байдаагүй аж. Ямартай ч нэгэн үе аавын хаалгыг  хүртэл  татаж явсан, хэт өөрийнхөөрөө бардам зантай залууг хань ижлээ алдаад гуньж унаж явсан үед нь татаж босгосон ач түүнийх  гэж болно. Дуучин маань сүүлийн нэг жил орчим архи огт амсаагүй бөгөөд үүнд ч эхнэрийнх нь нөлөөлөл байсан биз ээ.

Энэ талаараа тэрээр

“Хүж дэлхий дээр хүн бүхэнд сайхан амьдрал нээлттэй байдаг боловч зарим нэг дархлаа сул биетүүд сүнсний ертөнцөө хиртүүлэн,жаргах гэж эхлүүлсэн дурсамжиндаа автаж,авах гээхийн ухаанаа уландаа гишгэлсэн байх юм.
Тэднийг хархад нүдний гал нь бөхсөн,арьсны амьдрал нь үхэжсэн,за тэгээд араасаа хамааралтай бүхнээ энэ зовлонтойгоо хутгаад дуусаж байхыг бишгүйдээ их харж харамсахдаа,би ерөөсөө л эдэн шиг байхыг хүсээгүй тул,архи тамхи алив муу муухай бүхнээс өөрийгөө чөлөөлчихсөн.
Эргээд хархад би ямар муухай амиа хичээсэн,итгэл үнэмшлээ алдсан,уруу дорой амьтан шиг хүн болчихсон байснаа зогсоож,амьд мэнд байгаа хайртай бүхнээ баярлуулж чадсан байгаа юм.
Одоо л би жаргал гэж юу болохыг эрүүл хүний нүдээр харж мэдэрч байна.Энэ бүх зүйлийг олж авхад ээж минь үгүй болчихсон тийм их цаг хугацааг алдсан байгаа юм даа. Дэндүү хайран!!!
Залуус минь та нар бусдын алдааг бүү давтаарай.Амьдрал үнэхээр гоё шүү.Цаг мөч бүхэнд боломж байгаа одоо л ухамсарла!!!
Жаахан л сатаарахад сарнидаг жаргалын нууцыг бичлээ шүү!!!
Үнэхээр хайртыгаа үүрд баярлуулах үлгэр жаргаасан бидний амьдрал энэ буюу” хэмээн  фэйсбүүк хуудастаа хуваалцжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...