“KFC”-ээс хордлого авсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах түргэн хоолны “KFC” Зайсан дахь салбараар энэ сарын 9-11-нд үйлчлүүлсэн 80 орчим иргэн хоолны хордлогод орж одоогоор  20 гаруй иргэн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.   Анх нэг гэр бүлийн 5 хүн хордлогын шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандсанаар энэ хэрэг ил болсон юм. Энэ талаарх мэдээлэл нийгмийн сүлжээгээр тарж, хордлогын шинж тэмдэг илэрсэн хүмүүс эмнэлэгт хандах сэрэмжлүүлгээс хойш хордлогын шинж тэмдэгтэй хүмүүсийн тоо улам бүр нэмэгдсээр байгаа ажээ.

Тухайн өдрүүдэд тус салбараар үйлчлүүлж  хордлогод орсон иргэд соусны амт нэг л биш байсан талаар хэлсэн байна. Гэвч одоогоор шинжилгээний эцсийн хариу гараагүй байгаа бөгөөд хариу өнөө орой гарна гэж мэргэжлийн хяналтын байгууллагаас хариу өглөө. ХӨСҮТ-ийн эмч нар нянгийн гаралтай хоолны хордлого байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлттэй байгаа юм. Хэрэв тийм бол тухайн үед Зайсан  салбараар үйлчлүүлсэн одоогоор хөнгөн шинж тэмдэгтэй байгаа хүмүүсийн өвчин хүндэрч ирж болзошгүй гэж эмнэлгийн хүмүүс хэлж байв.

Мэргэжлийн хяналтын газраас өгсөн мэдээллээр “KFC” Зайсан дахь салбараас 52 дээж ирсэн бөгөөд одоогийн байдлаар бүрэн шинжилж дуусаагүй байгаа аж. Эхний шинжилсэн дээжнээс нь халуунд тэсвэртэй нян, хадгалалтын хугацаа уртасгадаг бодис буюу нитрит илэрсэн юм байна.

Энэ талаар  “KFC” сүлжээ хоолны газрын Монгол дахь албан ёсны хариуцагч Таванбогд групп болон Зайсан салбар ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...