Гурван удаа сонгогдсон парламентч Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгов

УИХ-ын нэр бүхий 40 орчим гишүүний шахалт шаардлагаар М.Энхболдыг мягмар гарагт огцруулсан. Түүний орны хүнийг өнөөдөр тодрууллаа. Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь бүлгийн дэмжлэг авсан гишүүн Г.Занданшатарыг УИХ-ын даргаар ногоон гэрлээр сонгов. Гишүүд түүнд шалдаа буусан УИХ-ын нэр хүндийг өргөх, Үндсэн хуулийг өөрчлөлтийг батлах, олны анхаарлын төвд байгаа томоохон хэргүүдийг шударгаар шийдүүлэх, шударга ёс тогтоох чиглэлд манлайлж ажиллахыг захив. Түүнээс гадна Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нөлөөллөөс ангид байхыг ч сануулсан. Ямартай ч одоогийн УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр дахь даргаа ийн сонголоо.
ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР
Монгол Улсын Их Хурлын гишүүн
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1987 онд
10 жилийн 77-р дунд сургууль
1992 онд
ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
2012 онд
ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1992-1995 онд
Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
1995-1998 онд
Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,
1998-2000 онд
Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
2000-2003 онд
ХААН Банк Дэд захирал
2003-2004 онд
Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
2004-2008 онд
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2012 онд
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009-2012 онд
Гадаад харилцааны сайд
2012-2013 онд
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2013-2015 онд
АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
2016 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
ШАГНАЛ
2004 онд
“Санхүү Банкны тэргүүний ажилтан”
2006 онд
“Эдийн засаг санхүүгийн тэргүүний ажилтан”
2009 онд
“Алтангадас” одон
2011 онд
“Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд”
ГАДААД ХЭЛ
Англи, Орос
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...