Ажилтнуудын гомдлын мөрөөр ЗГХЭГ-аас БСШУС-ын яаманд шалгалт оруулжээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын тушаалаар өнөөдөр ажлын хэсэг томилогдон БСШУСЯ дээр ажиллаж байна. Тус яамны газар, хэлтсийн дарга нар Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг төрийн ажлын туршлагагүй, салбар яамаа мэргэжлийн удирдлагаар хангаж чадахгүй байгаа учраас хамтарч ажиллаж чадахгүй хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шаардах бичиг хүргүүлсэн бөгөөд үүний дагуу ажлын хэсэг гарч тус яаманд ажиллаж байгаа аж.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы тухайд тус яаманд гурав дахь сайдтайгаа ажиллаж байгаа нь энэ бөгөөд өмнө нь мөн л салбар яамаа мэргэжлийн удирдлагаар хангаж чадаагүй гэдэг үндэслэлээр Г.Чулуунбаатар сайдын үед Засгийн газрын тогтоолоор Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж байсан юм. Гэвч уг тогтоолыг эсэргүүцэн шүүхэд хандсанаар жил гаруйн дараа шүүхийн шийдвэр Б.Баярсайханы талд гарч тэрээр өнгөрсөн наймдугаар сард ажилдаа эргэн орсон ажээ. Ажлаа аваад хагас жил ч болоогүй байхад яамныхан нь дахин түүнтэй хамтарч ажиллаж чадахгүй гэж мэдэгдсэн байна. Түүнийг өмнө нь төрийн албанд ажиллаж байсан туршлагагүй, өнгөрсөн хугацаанд төсвийн мөнгийг хууль бусаар захиран зарцуулсан, хүүхдийн тоглоомын талбайг хууль бусаар өмчилсөн, төрийн өндөр албан тушаалтанд байж боломгүй ёс зүйн ноцтой алдаанууд гаргасан, яамны ажилчдадаа хууль бус шаардлага тавьж дарамталдаг, төрийн яаманд хувийн компанидаа байгаа мэт авирладаг гэх мэтээр хэвлэлээр шүүмжилж байв.

2019 оноос төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ шалгуураар Б.Баярсайхан Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд тэнцэхгүй юм байна. Учир нь тэрээр өмнө нь төрийн албанд ажиллаж байсан мэдлэг, туршлагагүй. Шинэ хуулиар яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын ажлын байранд тавигдах нэн тэргүүний шаардлага нь төрийн албанд 16-аас доошгүй жил ажилласан байх шалгууртай юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...