Сэрэмжлүүлэг: Нүдний салстын контур шивүүлэх нь маш аюултай

Сүүлийн үед нүдний салстын гэх контурыг охид бүсгүйчүүд ихээр шивүүлэх  болсон. Тэгвэл энэ нь тийм ч зөв алхам биш бөгөөд  харин ч эргээд таны нүдэнд сөргөөр нөлөөлөх аюултайг бүсгүйчүүд мэддэггүй. Хосбилгүүн нүдний эмнэлгийн эмчийн хэлснээр контур буруу шивүүлснээс үүдэлтэй нүдний өвчлөл,  гэмтэлтэй өвчтөнүүд сүүлийн үед нүдний эмнэлгүүдэд олноор ирэх болжээ. Учир нь шивээсийг сормуусны дотор ёроолоор  нүдний ирмэгийн салст дээр хийхэд тухайн  хэсэгт сорвижилт үүсч сормуусны дотор хэсгийн  тосны булчирхайнууд бөглөрөх, үрэвсэх магадлалтай юм байна.

Ингэснээр  дахин дахин өвдөг  гарах, нүд аргах,  улайх, гадаа явах болон салхитайд нулимс аяндаа гарах , хараа бүрэлзэх зэрэг зовиурууд илэрдэг болдог аж. Иймээс шивээсийг сормуусны гадна ёроол болох зовхины арьсан дээр хийлгэх, салст бүрхүүл дээр шивүүлэхгүй байхыг мэргэжлийн хүмүүс анхаарууллаа.  Хосбилгүүн нүдний эмнэлгийн эмчийн хэлснээр салстын контур хийлгэсэн 10 хүний 5-6 нь ямар нэгэн зовиуртай болж байгаа гэнэ. Нэгэнт контур шивүүлж нүд нь өвчилсөн  бол яаралтай мэргэжлийн эмчид  хандахыг тэд мөн сануулсан юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...