АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Жорж Буш таалал төгсчээ

3
20

АНУ-ын 41 дахь ерөнхийлөгч асан эцэг Жорж Буш таалал төгсчээ. Түүний том хүү, 43 дахь Ерөнхийлөгч Жорж Уокер Буш өөрийн цахим хуудсаараа дамжуулан  энэ тухай анх мэдээлсэн бөгөөд экс ерөнхийлөгч Техас мужийн өөрийн эдлэн газартаа сүүлийн мөчөө үджээ. Тэрээр 94 настай байсан бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард цусны өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд паркинсоны өвчнөөс болоод тэргэнцэр дээр өдрийг өнгөрөөж байсан байна.

Ж.Буш дэлхийн хоёрдугаар дайны үед  бөмбөгдөгч онгоцны нисгэгч байв. Хожим нь  улс төрд ормогцоо НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч,  Тагнуулын төв газрын дарга, дэд ерөнхийлөгчийг хашиж байлаа. Түүний эхнэр асан Барбара Буш 73 настайдаа буюу түүнээс 8  сарын  өмнө ертөнцийн  мөнх  бусыг  үзүүлсэн билээ.

3 Сэтгэгдэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here