Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар аа, шударга ёс байдгийг харуулж ардын хүүхдүүдийн адил шалгуулаач!

Бид уучлахгүй хөдөлгөөний залуус ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан Улсын ерөнхий прокурорын орлогчид ил захидал бичжээ. Захидлыг бүрэн эхээр нь нийтлэв.

Ил захидал

Б.Амгаланбаатар танаа

Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар та “амгалан” сайхан өвөлжиж байна уу? ажил төрөл нь сайн биздээ? ЖДҮХСангаас 1,3 тэрбумын зээл авсан таны 100%-ийн эзэмшлийн Цаст согоот ХХКомпанийн ашиг орлого нь арвин их үү?

Ард түмэн бид чинь “амгалан” сууж чадалгүй алдагдсан боломж, шударга ёсны эрэлд аюул занал, авлигач түшмэд, албан тушаалтны эрх мэдлийн өөдөөс ажил амьдралаа эрсдэлд оруулан арсалдан тэмцээд явж л байна. Өнөөдөр энэхүү бичвэрийг танд хаяглан суугаа нь магадгүй шүүх прокурор, хуулийн байгууллагын өмнө  өөрсдийгөө том эрсдэлд оруулах алхам байж ч болзошгүй.

 Бид айж байна. Гэхдээ та нараас биш ирээдүй минь сүйрч байгаад айж байна.  Бид ичиж байна. Ийм шүүх прокурортой байхаас ичиж байна.

Шударга үнэн хаанаас эхэлдэг юм бэ? Шуудхан хэлэхэд прокурор таниас биш гэж үү? Худал үнэнийг хэн дэнсэлдэг юм бэ? Хуулийн байгууллагын эрх мэдэлтэн та биш гэж үү? ?

Ард түмэн туйлдаж байна, цөхөрч байна. Албан тушаалтнууд туйлж байна, хүүлж байна. Нүдээ нээгээч. Нус нулимс зовлон шаналалд хутгалдсан ард түмэнд “шударга ёс” гэж байдгийг харуулж албан тушаалаасаа татгалзаж ардын хүүхдүүдтэй адилхан шалгуулаач!

Залгамж халаа, залуу хойч үеийн хуульчиддаа ёс зүй гэж байдгийг үлгэрлэн харуулж ЖДҮХСангийн асуудалд холбогдсондоо уучлалт гуйгаач!

Ирээдүйд итгэх итгэлээ алдсан иргэд бидэнд “үнэн” гэж байдгийг харуулж өөрийн эзэмшлийн компанид зээлсэн 1,3 тэрбумаа эргүүлж төрд нь тушаагаач!

Бид танд итгэж байна. Шударга ёсны манлайллыг харуулна гэдэгт. Бид таниас хүлээж байна. Шударга үнэний эхний алхмыг хийнэ гэдэгт.

ХҮНДЭТГЭСЭН,

Бид Уучлахгүй цахим хөдөлгөөний залуус

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...