Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж өдөрт 10 мянга алхаж байхыг уриалав

ДЭМБ-аас гаргасан эрүүл мэндийг дэмжих дөрвөн зөвлөмжийн талаар Зүрх судасны өвчнөөс сэргийлэх судалгааны талаар мэдээлэл хийлээ.  Тус хуралд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа, ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар оролцож,
Хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд Халдварт бус өвчин буюу амьсгал, зүрх судас, хоол боловсруулах, шээс боловсруулах тогтолцооны өвчлөл орж байна.

Монгол улсын эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр зүрх судасны тогтолцооны өвчний нас баралт 10000 хүн амд 503,9 буюу нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. 2017 оны байдлаар Зүрх судасны тогтолцооны өвчний улмаас жил бүр 5000-5500 хүн буюу 3 хүний нэг нь нас барж байна.
Халдварт бус өвчин, нас баралтын шалтгаан болсон эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаагаар 15-64 насны хүн амын дунд 2 хүний нэг нь илүүдэл жин, таргалалттай, 3 хүний нэг нь цусны даралт ихсэлттэй, 4 хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой, 2 эрэгтэйн нэг нь тамхи татдаг, 3 хүний нэг нь архи хэрэглэдэг, үүнээс 10 хүний 1 нь архийг хэтрүүлэн хэрэглэж байна. Түүнчлэн 3 болон түүнээс олон өвчний эрсдэлтэй хүн амын эзлэх хувь 10.5 хувиар нэмэгдэж, өвчний ямар нэг эрсдэлт хүчин зүйлс огт илрээгүй хүн ам дөнгөж 1 хувьтай байна. Хэвийн жинтэй харьцуулахад таргалалтай хүмүүст чихрийн шижин-2 хэвшинжээр өвдөх эрсдэл 10-20 дахин их байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧИН БУУРУУЛАХ 4 зөвлөмжийг хэрэгжүүлэх. Жингээ барь, зөв зохистой хоолло, идэвхтэй хөдөллө, тамхи бүү хэрэглэ.
Иймээс  Та хаана ч байсан идэвхтэй хөдөлгөөн хийхийг эрмэлзээрэй.

  • Ажлын байрандаа цахилгаан шат хэрэглэхгүй байх
  • Ажлын утас болон хэрэгтэй зүйлсээ өөрөөсөө хол байлгах
  • Ажлын байрны дасгал хийх
  • Гэртээ гэр бүлээрээ дасгал хөдөлгөөн хийх /бүжиглэх, гэрээ цэвэрлэхдээ дасгал хийх…/

  ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН ХИЙХИЙН АЧ ХОЛБОГДОЛ

  • Сэтгэл санаа тайвширч, стресс, бухимдлаас сэргийлнэ.
  • Биеийн жинг хэвийн хэмжээнд байлгана.
  • Зүрхний үйл ажиллагааг сайжруулна.
  • Цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлнэ.
  • Цусны даралт ихсэхээс сэргийлнэ.
  • Үе мөчний хөдөлгөөн сайжирна гэх мэт мэдээлийг өглөө.
  • Иймээс хэвлэл мэдээлийнхэнтэй “Өдөр бүр -10000 алхам” уриан дор олон нийтэд эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах, тэднийг сэдээх, идэвхжүүлэх аянд нэгдэж ажиллахыг уриаллаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...

Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн...

УИХ-ын сонгуульд 77 бие даагч нэр дэвшин өрсөлдөнө

Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-нд УИХ-ын...