Бэлгийн чиг хандлагад нөлөөлдөг 2 төрлийн “Гэй гени”-ийг илрүүлжээ

Ижил хүйстнээ сонирхох явдал гениэс үүдэлтэйг эрдэмтэд анх 1993 онд илрүүлсэн байдаг.  Үүний дараа 2014 онд Чикажээагогийн их сургуулийн эрдэмтэд 400 хос гэй эрэгтэйд хийсэн ДНХ-ийн шинжилгээгээр тэдний бэлгийн чиг хандлагад 2 төрлийн гени нөлөөлж байгааг илрүүлсэн. Мөн North Shore их сургуулийн эрдэмтэд 1077 гэй эрэгтэй болон 1231 бэлгийн хэвийн чиг хандлагатай эрчүүдийн геномыг харьцуулан судлаад тэдний бэлгийн чиг хандлагад 2 төрлийн гени нөлөөлж буйг баталсан юм. Тодруулбал, хүний 13 дахь хромсом дахь SLITRK6 14 дэхь хромсомд  байрлах TSHR нэртэй гени нь тухайн  хүний бэлгийн чиг хандлагад нөлөөлдөг гэж эрдэмтэд дүгнэсэн байна. Ерөнхийдөө хүний бэлгийн чиг хандлагад  нөлөөлөл үзүүлдэг генийг “гэй гени” гэж эрдэмтэд нэрийдээд буй. 

Энэ нь ижил хүйстнээ сонирхогч болох эсэх нь сонголт бус байгалиас заяасан болохыг нотолсон юм. Эрдэмтдийн энэ судалгаа  хүүхдийнхээ бэлгийн чиг хандлагыг төрөхөөс нь өмнө мэдэх боломжийг эцэг эхчүүдэд олгоно. Гэхдээ үүнээс шалтгаалан хорвоод мэндэлж, хүн болох эрхээ хасуулах эрсдэл гарч болхыг судалгаа хийсэн эрдэмтэд анхааруулж байлаа.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...