Экологио хамгаалахыг анхааруулж “Ногоон хонх” цохьсон форум эхэллээ

 “Улаанбаатарын ус, “Улаанбаатарын агаар”, “Улаанбаатарын хөрс” гэсэн үндсэн гурван сэдвийг малгай болгосон “Монголын Экологийн форум-2018” өнөөдөр эхэллээ.

Форумыг  “Монгол Мөрөөдөл” клубээс санаачилан зохион байгуулсан бөгөөд БОАЖЯ, Монголын Байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо, Монголын Байгаль орчны иргэний зөвлөл, “Нутгийн шийдэл”, “Утааны эсрэг ээж аавуудын холбоо” зэрэг байгаль орчны чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллага ТББ-ууд цуглаж нийслэлийнхээ экологийн асуудлыг хэлэлцэж байна. Зохион байгуулагчид энэ форумаа олон нийтийг агаар, орчны бохирдлын эсрэг буюу утааны эсрэг бүгдээр тэмцэхэд уриалан дуудсан “Ногоон хонх” хэмээн тодотгож байсан юм.

Чуулганы нээлтийн үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат  “Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилтыг техник, технологийн дэвшлийг ашиглах, мөн иргэдийн оролцоог идэвхижүүлэх зэрэг үндсэн хэдэн үйл ажиллагаан дээр тулгуурлан тавьж байгаа. Энэ үүднээс утааг бууруулах технологийн шийдлүүдийг нэвтрүүлж буй ААН, компаниудыг юуны түрүү дэмжиж, технологийн шинэ шийдэл, сайжруулсан түлшээр хангах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдэхээр ажиллана. Мөн иргэд та бүхнийг дулааны алдагдлаа бууруулж агаарын бохирдолтой тэмцэхийг хүсч байна. Нэг үеэ бодвол манай нийгэмд иргэдийн оролцоо идэвхижсэн. Бид энэ ажлыг “Ногоон карт” аяны хүрээнд хүүхэд багачуулаас эхлээд байгаа. Одоо иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо тун чухал байна. Ингэж тал талаас ажиллавал хандлагаа өөрчилж, утааны эсрэг хүчээ нэгтгэх бид бүхий уриа ажил хэрэг болно. ААН, байгууллагууд ч нийгмийн хариуцлагаа эко, байгаль орчны чиглэлд түлхүү хандуулах болсон сайшаалтай. Олон байгууллага, компани, ААН-үүд НҮБ-аас тодорхойлсон Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг үйл ажиллагаандаа даган мөрдөхөөр болж НҮБ-ын Даяан дэлхийн гэрээнд нэгдээд байна. Манайд “ХААН”, “Ариг”,  “ХАС” зэрэг арилжааны банкууд агаар, орчны бохирдлыг бууруулах иргэдийн эко хэрэглээг дэмжих “Ногоон зээл”-ийг хэрэгжүүлж эхэлж байна. Тогтвортой санхүүжилт хөтөлбөрийн хүрээнд олон улсын стандартын дагуу байгаль орчны үнэлгээг хангасан хариуцлагатай бизнест хөнгөлөлттэй зээл, санхүүжилт олгож байгаа нь бидэнд утааны эсрэг тэмцэх боломж их гарч байгааг харуулж байна” гэж онцолсон юм.

Чуулганы эхний хуралдаан  “Улаанбаатарын ус” сэдвээр эхэлж  Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци (МСК)-ийн хооронд байгуулах 2 дахь компакт гэрээнд  нийслэлийн ус хангамийн асуудлыг хэрхэн шийдэхээр тусгагдсаныг тус гэрээний Үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогос танилцууллаа.  Түүний танилцуулснаар гэрээний хүрээнд Монгол Улсын усан хангамжийг нэмэгдүүлэх үүднээс 350 сая ам.доллар буцалтгүй тусламжаар орж ирэхээр болжээ. Буцалтгүй тусламжаар Нэгдүгээрт, Улаанбаатар хотын усан хангамжийг гүний усны баруун доод эх үүсвэрээс нэмэгдүүлэх юм байна. Ингэснээр жилд 50 сая шоо метр ус гаргах ба  энэ усыг дахин цэвэршүүлэх үйлдвэр байгуулахаар төлөвлөж буй аж.  Үйлдвэрээс усыг нийтийн шугам сүлжээнд нийлүүлэх дэд бүтцийг хамтад нь байгуулна. Хоёрт, шинээр цэвэрлэх байгууламж барихад түүнээс цэвэрлэгдээд гарч байгаа уснаас өдөрт 50 мянган шоо метрийг авч дахин боловсруулан III, IV цахилгаан станцад нийлүүлнэ. Төсөл хэрэгжих эхний 1-2 жилд 15 сая шоо метр ус, 5-6 жилийн дараа 18 сая шоо метр усыг цэвэршүүлж нийлүүлэх гэж тэрээр хэлэв.   Гуравт, усаа үйлдвэрлэж, үнэ өртөг шингээж байгаа тул усны тарифыг шинэчлэх шаардлагатай,  болж ингэхдээ  бохирдлын өртгийг нэмж тооцно гэлээ.  Барилга угсралтын ажил 2019 оны сүүл эсвэл 2020 оны эхэн үед эхэлж хамгийн цаад хугацаа нь 2026 он гэхэд бидний ажил үр дүнгээ өгнө” гэв.

Форумын удаах сэдэв бол мэдээж агаарын бохирдол. Энэ үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Даниела Гашпарикова  “Дэлхийн банкны 2013 оны судалгаанаас харахад жилд агаарын бохирдлоос болж 2400 хүн цагаасаа эрт нас барж байна. Энэ бол хүүхэд болон насанд хүрэгчид нийлсэн тоо” гэлээ.

Харин Сангийн  дэд сайд Х.Булгантуяа төрөөс агаарын бохирдлын эсрэг хийж  буй арга хэмжээний талаархх сэтгүүлчдийн  асуултад  агаарын бохирдлыг бууруулахад төрөөс 200 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн.  Засгийн газар 80 мянган тонн сайжруулсан түлшийг иргэдэд нийлүүлж, эрчим хүчний шөнийн тарифын журмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Нам даралтын зуухыг буулгах ажлыг жил бүр хийж мөн шүүлтүүр тавьж байгаа.  Монгол Улс агаарын бохирдлоо бууруулж чадаж байна уу гэдэгт олон улсын байгууллага нэлээд анхаарч байгаа. Тухайлбал, энэ онд Азийн хөгжлийн банкнаас авч буй дэмжлэг маань агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олгогдсон гэж хариулсан юм.

2 СЭТГЭГДЭЛ

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...