Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэхээр боллоо

НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдааны эхэнд Нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэв. Нийслэлийн Багахангай болон Баянзүрх дүүргүүдэд ирэх ес болон аравдугаар сард нөхөн сонгуулийн ажиллагаа явагдах болсон. Нийслэлийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж мөн Нийслэлийн сонгуулийн хорооны гишүүн Б.Мөнхцэцэг нар төрийн албанаас чөлөөлөгдсөн тул сонгуулийн хуулийн дагуу төрийн албаны төлөөллийг нөхөн томилох ёстой. Ажлын хэсэг уг асуудлаар хуралдан санал хурааж Нийслэлийн сонгуулийн хорооны  нарийн бичгийн даргаар Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга П.Булгамааг, Баянгол дүүргийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга П.Батбаярыг Сонгуулийн хорооны гишүүнээр нөхөн томиллоо.

Хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын 2017 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 2018 онд нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн тухай танилцуулав. Нийслэлийн хэмжээнд 2017 онд 32 орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд үйл ажиллагаа явуулснаас 20 нь орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газар, 12 нь төсөвт үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулжээ. Эдгээр аж ахуй нэгж нийт 246.4 тэрбум төгрөгийн орлого олж, 260.6 тэрбум төгрөгийн зардал гарган 16.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Ашигтай ажилласан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нийт цэвэр ашиг нь 1.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаас Нийслэлд оногдох ногдол ашгийн хэмжээ 480 сая төгрөг бөгөөд төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн хэмжээ нь 440.334.300 төгрөгөөр батлуулахаар тогтоолын төсөл оруулав.

Хэлэлцэх асуудлын дараалалд багтсан бусад асуудлын хүрээнд Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд НИТХ, НЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудыг Хан-Уул дүүргийн 4,8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Яармаг” шинэ төвд шилжүүлэн байршуулах ажлыг зохион байгууллахаар болсон. Уг ажлын явцыг Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар нар танилцуулав. Одоогийн байдлаар гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулсан бөгөөд зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэж, барилгын суурийн  ажлыг эхлүүлсэн тухай мэдээлэл хийв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...