Монгол Улс анхны “Мазаалай” хиймэл дагуулаа хөөргөлөө

Монгол Улс анхныхаа хиймэл дагуулыг сансарт хөөргөлөө. ‘Мазаалай’ нэртэй энэхүү хиймэл дагуул Улаанбаатарын цагаар үүрийн 5 цагийн үед АНУ-ын Флорида мужийн Кеннеди сансрын төвөөс дэлхийг орхин сансарт хөөрчээ. Хиймэл дагуулыг “SpaceX” компанийн Falcon ес пуужингаар хөөргөсөн бөгөөд хиймэл дагуул өнөөдөр Олон Улсын сансрын станцид хүрэх юм байна. Уг хиймэл дагуулыг МУИС, Япон улсын Кюүшюүгийн технологийн институттэй хамтран “BIRDS” хэмээх төслийн хүрээнд бүтээсэн аж.
Анхны бага оврын ‘Мазаалай’ хиймэл дагуул дэлхийгээс 400 км зайтайгаар цэнхэр гаригийг тойрч хэд хэдэн шинэ туршилтыг хийх юм. Тодруудбал, сансарт орчныхоо агаарын нягт, цацраг идэвхийн байдлыг тодорхойлох, хиймэл дагуулын байрлалыг оролцож буй орнуудын газрын станцын тусламжтайгаар тодорхойлж сүлжээ зохион байгуулах, соронзон бүртгэгч болон хурдан камерын тусламжтайгаар пассив навигаци хийх аж. Мөн нарийвчлал нь 100 метр байх хэмжээтэй зураг авч илгээх юм байна.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...