Гитлерийн тухай хачирхалтай 10 баримт

Бидний мэдэхгүй баримтууд

Гитлерийн анхны хайр Еврэй охин байв

Залуу Гитлерийн анхын хайр Стефани Исак нэртэй еврэй охин байжээ.  Түүний дотны найз  байсан Август Кубизекийн хэлснээр Гитлер Исактай үг сольж ч байгаагүй бөгөөд хайртай охино хулгайлаад дараа нь Исактайгаа хамт Данюб гол рүү үсэрч үхнэ гэж найздаа ярьж байжээ. Гэвч цагийн аясад түүний энэ хатуу хахир  бодол зөөлөрч Исакаа өөрөөсөө явуулсан  байна.

Гитлер Паркинсоны өвчтэй байсан уу
Гитлер өдрийн 11  цаг болохоос өмнө босдоггүй, орондоо өнждөг  байжээ. Учир  нь тэрээр нойргүйдэлтэй байсан бөгөөд ихэвчлэн өглөөний 04  цаг хүртэл унтаж чаддаггүй байсан  аж. Зарим нэг эх сурвалж Гитлерийн нойрны энэ буруу хэмнэл, нүд цавчдаг зэрэг нь Паркинсоны өвчний анхны шинж тэмдгүүд  байсан гэж үздэг.
Амттан, шоколаданд нугасгүй байжээ
Тэрээр багадаа Веннд амьдардаг байх үедээ өөрт  нь мөнгө байх л юм  бол амттан, бялуу зэрэгт  үрдэг байжээ. Түүний энэ зуршил насанд хүрсэн хойно нь ч үргэлжилсэн бөгөөд Гитлерийн төгөлдөр хуурч нэгэнтээ, сайн чанарын улаан дарсандаа овоолсон их элсэн чихэр нэмж уудаг байсан тухай нь дурссан байдаг.

Шүдний эмчээс айх айдас
Бага наснаасаа л амттанд дурласан түүний амны хөндийн эрүүл ахуйг маш муу гэж хэлж болохоор байжээ. Шүдний эмчийнх нь хэлснээр амьсгал нь эвгүй үнэртэй, буйл үрэвсэлтэй, олон тооны идээт бугалаатай байжээ. 1944 оны нэгэн тэдэглэлд бичсэнээр тэрээр нийтдээ 10 шүдэндээ ломбо тавиулах шаардлагатай байжээ. Тиймээс ч түүний айдаг зүйлүүдийн дээгүүрт шүдний асуудал ордог байж.

Эмэгтэйлэг бичгийн хэв

Алдартай сэтгэл судлаач Carl Jung Гитлерийн бичгийн хэвийг судлаад эмэгтэйлэг хэв шинжийн бичгийн хэвтэй гэж дүгнэсэн байдаг

Кокайнд донтсон нь

Гитлерийн эмч  Тёдр Морелл 1944 оноос эхлэн түүнд кокайн жороор бичиж өгөх болжээ.  Тэрээр холой утах төхөөрөмжөөрөө дамжуулан өдөрт 2  удаа кокайн хэрэглэдэг байж. Мөн кокайн бүхий нүдний дусаалга ашигладаг байжээ. Хэдийгээр эмчийн жор түүний өвчлөмтгий хоолой, хамрын хөндйг эмчлэхэд туслах ёстой байсан ч зарим түүхчид эсрэгээр,  кокайн Гитлерийн шийдвэр гаргахад нөлөөлж сэтгэц мэдрэл нь эмзэг, уур хилэнтэй болгосон гэж үздэг.

Гэдэс дүүрэх өвчтэй байжээ

Фюрер удаан хугацаанд ходоод гэдэсний хямралтай байжээ. Ходоод гэдэсний хямрал, тодруулбал, гэдэс дүүрэх өвчнөө бүрмөсөн зүгээр болгох эмчилгээ олохыг Эмч Мореллоосоо тэрээр байнга шаарддаг байв. Эмч түүний олон янзын эмчилгээ туршсаны эцэст амфетаминтай ханд уулгах,  хонин нүдэн цэцгийн тайвшруулах  бургуй тавих гэсэн жороор фюрерт эмчилгээ хийсэн байдаг. Ер нь эмч Морелл сонин сонин эмчилгээ жорыг практикт  ашигладаг эмч байсан гэдэг.

Цасан гоо 7 одойд дурлагч

2008 онд Норвегийн дайны музейд Гитлерийн зурсан Диснейн баатруудын зураг дэлгэгдсэн. Зургууд бүгд А.Н гэсэн Гитлерийн гарын үсгийн товчлолтой байв. 1937 оны Диснейн бүтээл Цасан гоо ба 7 одой фюрерийн хамгийн дуртай кино байсан  байна.

Бухнаас “зээлсэн” өвөрмөц тарилга

Морелл эмч залуу бухын түрүү  булчирхайнаас гаргаж авсан шингэнийг Гитлерт тарьдаг байсан гэж баталдаг эх сурвалж бий.  Гитлерийн бэлгийн дур хүслийг сэргээхийн тулд эмч энэ өвөрмөц аргыг туршсан гэж тэд хэлдэг.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...

Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн...