Сонгуулийн жил үргэлжилж байна. Өнгөрөгч жил монголчууд хууль тогтоон суух 76 эрхмээ тодруулсан. Тэгвэл энэ жил төрийн тэргүүнээ сонгох сонголтоо хийх гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах өдөр ирэх зургадугаар сарын 26-нд болно. Энэ удаагийн сонгуульд парламентад суудал авсан 3 намын төлөөлөл хүчээ үзэх юм. Өдгөө сонгуульд нэр дэвших эрхээ сонгуулийн төв байгууллагаас гардан, тус тусын кампанит ажилдаа ханцуй шамлан ороод байгаа. Нэр дэвшүүлэх эрхтэй УИХ-д суудалтай МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар өрсөлдөж байгаа билээ.
Мэдээж хэрэг 60 чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэдэгчлэн дээрх эрхмүүдийн нэг нь Ерөнхийлөгчөөр тодрох нь гарцаагүй. Санал авах хуудаст гурван эрхмийг бичихдээ парламент дахь суудлын тоог харгалзан үзэх гэнэ. Тодруулбал, МАН олонх учир нэгдүгээрт, АН цөөнх гэдгээрээ хоёрт, МАХН цөөнхийн цөөнх учир гуравт гэсэн дараалалтай байх нь. За ямартай ч дараалалд бичигдэх гурвын нэг л номер нэгээр тодорно. Тэгвэл шинэхэн төрийн тэргүүн хэзээ тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орох нь бол гэсэн яриа ч байна. Ерөнхийдөө төрт ёсны баяр болох Эрийн гурван наадмаас өмнө тангараг өргөж, баяр наадмыг эхлүүлэх ёстой.
Албан эх сурвалжийн мэдээлснээр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч ирэх долдугаар сарын 10-нд тангаргаа өргөж тамгаа атгахаар болжээ. Ийнхүү төрийн тэргүүнээ тодруулах сонгуульд ялагчийг наадмын өмнөх өдөр буюу Төрийн далбааны өдөр тангаргыг нь өргүүлж, суудалд нь залах юм байна.
En el mercado existen un sin número de fármacos que ayudan a conservar una erección por más tiempo, pero no suponen una solución definitiva, sino que más bien son una solución anatómica temporal. En este blog quiero enseñarte como mejorar tus erecciones sin tener que depender de ningún fármaco. Con los mismos efectos secundarios de los anteriores. Forzar al cuerpo con químicos para que la sangre fluya correctamente a lo largo del miembro, no es bueno ni sano.