Австрали тивийн уугуул иргэд анх удаа чуулж байна

Австрали тивийн уугуул иргэд болох аборигенууд чуулж байна. Тэд анх удаагийн энэхүү чуулга уулзалтаа аборигенуудыг Австралийн уугуул иргэд хэмээн хүлээн зөвшөөрсний 50 жилийн ойд зориулан хийж байгаа юм.

Өдгөө Австралид 24 сая абориген байдаг  бөгөөд аборигенууд Австралийн хүн амын 2,5 хувийг эзэлдэг. 1967 оны тавдугаар сарын 27-ны өдөр Австрали даяар олон нийтийн санал асуулга явуулж, 90.2 хувийн саналаар аборигенууд Австрали тивийн уугуул иргэд хэмээн хүлээн зөвшөөрч, тэдэнд зориулан тусгайлсан хууль гаргахаар болсон юм. Энэхүү хуулиар тэд парламентад төлөөллөө сонгох, аборигенуудад зориулан төсөв батлах, төрийн нийгмийн халамжид хамруулах зэрэг эрхээ олж авчээ.

Гэхдээ Австралийн Үндсэн хуульд одоо болтол абориген гэсэн үг байдаггүй бөгөөд гурван өдөр хуралдах чуулганы гол зорилго нь Үндсэн хуульд аборигенуудыг уугуул хүн ам гэсэн өөрчлөлт оруулахад чиглэж байгаа юм байна. Чуулганаас гаргах зөвлөмжийг ирэх зургадугаар сард Австралийн эрх баригчид өгөхөөр төлөвлөжээ.

Түүхэн газар болох Улуру хадны хавьд чуулган болж байгаа бөгөөд аборигений 12 омгийн төлөөлөл оролцож байгаа юм.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Филлер тариа хийлгээд баруун нүд нь сохорчээ

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М-г “Хүний эрүүл мэндэд хүнд...

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...