Бүлэглэлүүдээс Монголын төрийг салгасан Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ХУУЛЬ

Төр, бизнес хоёр хэт хутгалдахаар тэр дундаас бүлэглэл үүсдэг. Бүлэглэлүүд улсаасаа хулгай хийх, бусдын боломжийг хулгайлах ганцхан зорилготой. Хөтөлийн цемент, шохой, ашигт малтмалын лицензийн наймаа, Дарханы төмөрлөгийн, Эрдэнэтийн 49 хувийн хувьчлал бол бизнесийнхэн төрийн авлигач түшмэдтэй үгсэн хуйвалдаж хийсэн луйвар. Монголд том бизнесүүд УИХ-д төлөөллөө оруулах замаар өөрсдийгөө дэмжсэн хууль батлуулдаг тогтолцоо 2000-гаад оны дунд үеэс амь бөхтэй оршсоор ирсэн нь нууц биш. Сүүлдээ энэ нь МАНАН гэх зэрэг элдэв нэртэй, улсын өмчийг завшдаг хэд хэдэн бүлэглэл болж оршин тогтносон. Улс төрийн намууд бодлогоо өрсөлддөг байтал хамтын бизнесээ хамгаалж хоорондоо дайтдаг болсон. Том бизнесээс хамааралгүй улстөрч, улс төрөөс хамааралгүй бизнес гэж байхаа больсон нь улс оронд хулгай нүүрлэж, хөгжил царцсан гэж дүгнэж болно.

Л.Оюун-Эрдэнэ гурван жилийн өмнө Ерөнхий сайд болоод авлигатай, улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдтэй нэг завинд сууж чадахгүй гэдгээ зарлаж байв. Хөгжлийн банкыг тонон дээрэмдэж дампуурлын ирмэгт авчирсан баримтууд, нүүрсний хулгайн схемийг Засгийн газар өөрөө оролцож олон нийтэд ил болгосон нь улс төрд өмнө нь өрнөж байгаагүй этгээд үйл явдал байлаа. Гэхдээ аалзны тор мэт авлигын сүлжээ, бүлэглэлүүдийн хуйвалдааныг ингэж илчлэхгүй бол улсаараа дампуурах эрсдэл бодитой нүүрлэсэн байсан. Улсаа бодвол намынхаа авлигачидтай нүүр тулна гэдэг зарчим Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хоолойд тулсан. 2023 оны авлигын эсрэг жил болгон зарлаж, 5Ш ажиллагааг эхлүүлснээр гадаад орон руу дүрвэн гарсан авлигачдыг ээлж дараалан эргүүлж авчрах болов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар батлуулахын өмнө хэлсэн үгэндээ улс төр, бизнесийн хэт хамаарал зааглагдаж, төр нь төр шиг, бизнес нь бизнес шиг байх ёс зүйн заагийн эхлэл цэг болно гэдгийг тодотгон хэлсэн байдаг. Төрөөс хулгай хийж тэрбумтан болдог, улс орны эрх ашгийн төлөө ажиллана гэж Үндсэн хуульд тангараг өргөсөн атлаа бүлэглэлүүдийн гар хөл болдог, тэдний хулгай луйврыг үхэн хатан хамгаалдаг улстөрчдөд хуулиар хориг тавьсан анхны тохиолдол нь энэ. Хулгай хийхээс нь урьтаж хуулийг хориг тавьж байгаа хэрэг л дээ.

Энэ хуулиар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, сайд нар, аймаг, нийслэлийн Засаг дарга болон түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий хүмүүс төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн худалдан авалтад оролцох, аливаа хөнгөлөлттэй зээл тусламж, тэтгэлэг, батлан даалтад хамрагдахыг тус албан тушаалыг эрхэлж буй хугацаанд нь хориглосон. Эрхээ хязгаарлуулсан улстөрчид энэ хуулийг тийм ч таатай хүлээж аваагүй. Гэхдээ авлигатай тэмцэхэд ийм алхам хийхээс өөр арга Ерөнхий сайдад байгаагүй.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын барилгыг битүүмжилнэ

Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой...

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол...

Танилц, энэ бол ирэх сонгуулийн саналын хуудас

... Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор...

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай...