Францын Ерөнхий сайдаар тус улсын Боловсролын сайд асан 34 настай Габриэль Атталыг томиллоо. Ингэснээр Аттал нь Францын хамгийн залуу Ерөнхий сайд бөгөөд энэ албан тушаалд ажилласан анхны ижил хүйстэн болж байгаа юм.
Ерөнхийлөгч Эммануэль Макроны засгийн газрынхаа нэр хүндийг өсгөх гэж хичээсэн түүхэн чухал томилгоо гэж энэ томилгоог олон улсын мэдээллийн агентлагууд дүгнэн бичиж байна.
Аттал долдугаар сараас хойш Боловсрол, үндэсний залуучуудын яамны сайдаар ажиллаж байсан бөгөөд тэрээр албан тушаал хашиж байх хугацаандаа Францын улсын сургуулиудад абая өмсөхийг хориглосон маргаантай шийдвэр гаргаж, сургуулиудад дээрэлхэх гэмт хэргийн эсрэг нэлээд ажилласан байна.
Аттал нэр дэвшсэнийхээ дараа хэлсэн үгэндээ боловсрол, инфляци, Францын эдийн засгийг либералчлах, залуучуудын хөгжлийг онцолсон боловч боловсролыг “бидний тулалдааны эх, бидний тэргүүлэх зорилтуудын гол цөм байх ёстой” хэмээн онцложээ.” “Ерөнхий сайдын хувьд би энэ ажлыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай бүх боломжоо зориулна. Энэ нь засгийн газрын тэргүүний хувьд миний тэргүүлэх чиглэлүүдийн нэг байх болно” гэж тэр нэмж хэлэв.
Шинэ Ерөнхий сайд нь Социалист намын гишүүн бөгөөд 2016 онд Макроны шинээр үүсгэн байгуулсан улс төрийн хөдөлгөөнд элсэж ахнх улстөрд хөл тавьж байжээ.