Ганцхан сарын хугацаанд 4945 хүн халтирч унасан шалтгаанаар эмнэлэгт ханджээ

2024 оны нэгдүгээр сарын 5-наас 7-ны хооронд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Гэмтэл, Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ) болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 1225 хүн тусламж үйлчилгээ авчээ. Осол, гэмтлийн дийлэнх шалтгааныг уналтын шалтгаант бэртэл гэмтэл эзэлж байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд халтиргаа гулгаа болон цана чаргатай холбоотой тохиолдол эрс нэмэгдэж байна.

Эдгээр өдөр

  • халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан 267,
  • цана чарганаас унаж гэмтсэн 47 хүн яаралтай тусламж үйлчилгээ авчээ.

Өнгөрсөн 2023 оны нэгдүгээр сарын 5-наас 7-ны хооронд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан 219, цана чарганаас унаж гэмтсэн 61 тохиолдол бүртгэгдэж байжээ.

Зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр:

  • 2022 оны арваннэгдүгээр сараас 2023 оны нэгдүгээр сар хүртэл 3,749,
  • 2023 оны арваннэгдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл 4,945 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсан байна.
Халтирч унах бэртэл гэмтлийн дийлэнх хувь нь гавал тархи, гар сарвуу, тохой, шуу, хөлийн шилбэ, өвдөг, хүзүү нуруу, аарцаг ясны гэмтэл авч буй юм. Гэмтлийн хувьд зөөлөн эдийн бэртэл, доргилт, хөхрөлт, няцралтаас илүү мөчдийн хугарал зонхилон тохиолдож байгаа. Хүнд хэлбэрийн гэмтэлд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нуруу, хөлийн шилбэ болон дунд чөмгийн хугарал багтаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...

Бангконгд халаасны хулгай хийсэн хоёр монгол залууг баривчилжээ

Тайландад жуулчны визээр нэвтэрч, Бангкок дахь жуулчдаас хулгай хийсэн...