Л.Энх-Амгалан: Би багш нараа хамгаална, багш бүхэн “хүчирхийлэгч” биш

Соробан сампины сургалт явуулдаг сургалтын төвийн багш хүүхдүүдэд хүч хэрэглэж зодсон тухай эцэг  эх нь гомдол гаргаж олон нийтийн мэдэллийн хэрэгслээр энэ тухай мэдээлэл цацсан. Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгт соробан сампины сургалт явуулдаг сургалтын төвийн багш хүүхдүүдийг хичээлээ ойлгоогүй гэх шалтгаанаар чимхэж, үсдэж, толгой руу нь цохиж удаа дараа зодсоныг камерын бичлэгээр ил болгосон. Тэгвэл уг  хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд  Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ асуудалд өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр  “Би багш нараа хамгаална. Багш бүхэн “хүчирхийлэгч” биш. Ингэж багшийн нэр хүндэд бүдүүлгээр халдахаа болимоор байна. Сэтгэл, зүрхээрээ ажилладаг хэдэн мянган багш нараа хэний ч өмнө хамгаална салбар толгойлж байгаа хүний хувьд.
“Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино” гэдэг шиг. Ийм ёс зүйгүй хүн багш байх ёсгүй. Багшийн ёс зүйг зөрчсөн “багш” нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ. Нэг ч хүүхдийн эрх сургууль,цэцэрлэг бүрт зөрчигдөх ёсгүй. Болж бүтэж байгааг нь илүү их хуваалцаж байгаарай. Бурмаар биш урмаар хэдэн “муу” багш нар минь амьдардаг юм шүү” гэжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...