Нийт нутгийн 80 гаруй хувь цастай байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 12 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байна.
Тухайлбал, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Эрээний нуруу, Хархираа Түргэний уулс, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 20 см-ээс их.
Баян-Өлгийн Сагсай, Увсын Улаангом, Хяргас, Сагил, Малчин, Түргэн, Баруунтуруун, Зүүнговь, Давст, Тэс, Өндөрхангай, Завханы Их-Уул, Тэлмэн, Тосонцэнгэл, Тэс, Баянтэс, Түдэвтэй, Яруу, Баянхайрхан, Цагаанчулуут, Сонгино, Эрдэнэхайрхан, Идэр, Цагаанхайрхан, Цэцэн-Уул, Архангайн Жаргалант, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хайрхан, Батцэнгэл, Цахир, Тариат, Өвөрхангайн Хужирт, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Цэцэрлэг, Жаргалант, Галт, Ренчинлхүмбэ, Шинэ-Идэр, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Хангал, Рашаант, Орхоны Жаргалант, Дархан-Уулын Дархан, Сэлэнгийн Хүдэр, Түшиг, Хушаат, Сүхбаатар, Орхон, Зүүнбүрэн, Ерөө, Орхонтуул, Төвийн Алтанбулаг, Өндөрширээт, Эрдэнэсант, Лүн, Жаргалант, Баянчандмань, Батсүмбэр, Баян, Баянжаргалан, Баян-Өнжүүл, Бүрэн, Цээл, Эрдэнэ, Улаанбаатарын Өлзийт, Багануур, Дорноговийн Дэлгэрэх, Сүхбаатарын Түмэнцогт, Мөнххаан, Баяндэлгэр, Сүхбаатар, Халзан, Түвшинширээ, Асгат, Эрдэнэцагаан, Уулбаян, Дарьганга, Онгон, Наран, Хэнтийн Дадал, Жаргалтхаан, Өлзийт, Баян-Овоо, Цэнхэрмандал, Баян-Адрага, Батноров, Өмнөдэлгэр, Батширээт, Норовлин, Галшар, Дэлгэрхаан, Дархан, Дорнодын Сэргэлэн, Гурванзагал, Булган, Баяндун, Хэрлэн, Дашбалбар, Баянтүмэн, Баян-Уул, Халхголд 10.1-39.0 см.
Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дорноговь, Дорнодын зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Дундговь, Хэнтийн зарим сумдын нутгаар 5.1-10 см, бусад нутагт 1-5 см хунгарлаж шуурсан газартаа 50 см-ээс дээш зузаан цастай байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...