УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчилсэн байдлаар томсгож тогтоохыг АН дэмжлээ

АН-ын Улс төрийн зөвлөлөөс мэдэгдэл гаргажээ. Бүрэн эхээр нь нийтлэв. Ардчилсан нам нь Монгол Улсад нүүрлээд байгаа олон асуудлын уг үндэс нь засаглалын хямрал мөн гэдгийг гүн ухамсарлаж байгаа бөгөөд үүнийг таслан зогсоохын тулд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаа, суурь зарчмыг амьдралд хэрэгжүүлэхийн төлөө тууштай байгаагаа энэхүү мэдэгдлээр дахин нотолж байна. Чөлөөт эдийн засгийг дэмждэг Ардчилсан намын суурь үзэл баримтлал болох баруун
төвийн үзэл санаа нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, аж үйлдвэрийг хөгжүүлэх, улс орны хэмжээний томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нээлттэй эдийн засгийн
бодлого юм.
Ардчилсан нам парламентийн ардчиллыг бэхжүүлэхийн төлөө тууштай зогсож, сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог нэвтрүүлэх түүхэн шийдвэрүүд гаргаж ирсэн билээ. Иймийн учир, Ардчилсан Намын Улс төрийн зөвлөл Монгол Улсын эдийн засгийг бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлэх бодлогод нийцсэн УИХ-ын сонгуулийн тойргийн тогтолцоог бий болгох шаардлагатай гэж үзлээ. УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр тогтоосноор дараах үр дүнд хүрнэ гэж үзэж байна.
-Улс орны болон бүс нутгийн хөгжлийн бодлогыг уялдуулан нэгтгэж, төсөв, хөрөнгө оруулалтыг оновчтой болгох боломж бүрдэнэ.
-Сонгуульд мөнгөний хүчин зүйл буурч, танил тал, жалга довны хэлхээ холбоо биш бодлогод суурилсан улс төрийн орчин бүрдэнэ.
-Улс төрд төлөөлөгчөө илгээх иргэдийн сонголт өргөжиж, намуудын тулгасан бус, харин иргэдийн дэмжсэн элч төлөөлөгчөө төрийн эрх барих дээд байгууллагад илгээх боломжтой болно.
-Үндэснийхээ нийтлэг эрх ашгийг дээдлэн, парламентийн тогтолцоогоо бэхжүүлэх, Үндсэн хуулийн өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын сонгуулийн тойргийг томосгож, бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулах УИХ-ын тогтоолын хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон бусад улс төрийн намуудын дарга, удирдлагуудтай зөвшилцөн шийдвэрлэх үүргийг Ардчилсан намын дарга Л.Гантөмөрт үүрэг болгов.
Улс төрийн зөвшилцлийн хүрээнд Үндсэн хуульд заасан Монгол Улс төрийн тогтолцооны хувьд нэгдмэл байх зарчмыг алдагдуулахгүйгээр, сонгуулийг шударга
зохион байгуулах, цаашид УИХ-ын сонгуулийн тогтолцооны тогтвортой байдлыг
хадгалах, сонгуулийн тойргийг хуульчлан тогтоох асуудлыг чухалчлан анхаарч, ардчиллын амин сүнс болох чөлөөт, шударга сонгуулийг хамгаалах зарчмыг тууштай баримтлах шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...